“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

Гэр хороололд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхээр болсон.
Сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэйгээр холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөрАжлын хэсэг байгулуах тухай А/507 дугаартай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байнаТус ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахлах юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүндНийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Орон сууцны корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд болон Сангийн яам, Төрийн банкны төлөөллүүд багтжээ.
Тус захирамжид “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг тухай бүр шуурхай зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсгийн дарга С.Очирбатадүүрэг болгожээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ