Өнөөдөр болох үйл явдлууд

  1. 09.30-12.30 цагийн хооронд Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно.
  2. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Ази, далайн 27 орны эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, холбоодын удирдлагуудын бага хурал, эмч нарын семинар энэ сарын 23-25-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
  3. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн мэдээллийн урьдчилсан дүнг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэн, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгээс танилцуулна.
  4. УДБЭТеатрын тайзнаа тавигдсан анхны мэргэжлийн балет болох Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" балетын түүхэн 60 жилийн ойн тоглолт 6 сарын 25, 26 болох юм. Тоглолтын хэвлэлийн бага хурал 11.00 цагаас УДБЭТеатрын байранд болно.
  5. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас СХД-ийн 71-р тойрогт бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалттай холбоотой асуудлаар тус дүүргийн ИЗНН-аас мэдээлэл хийнэ.
  7. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас З.Баянсэлэнгийн Сонгуулийн штабаас нэр дэвшигчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ.
  8. "Монголын боловсрол 2016" боловсролын үзэсгэлэн яармаг БЛҮЙ СКАЙ цамхагт нээгдэх гэж байна.
  9. Ebarimt сугалаанаас өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудтай уулзах уулзалт 12.00 цагт Гааль татварын ерөнхий газар болно.
  10. 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: 2013 онд ашиглалтанд орох байсан УБЦТС компанийн ажилчдын орон сууцтай холбоотой асуудлаар тус компанийн ҮЭХ, ажилчдын түр хороо баримт дэлгэж үнэн бодит мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ