"Оюутан тээвэр" шугам замын хяналт шалгалт үргэлжилж байна


Оюутан сурагчдын хичээл амарч, зуны аялал зугаалгын улирал эхэлснээр орон нутгийн зорих тээврийн хэрэгслийн эрчим болон зорчигч урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан Автотээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Газартай хамтран улсын хэмжээнд зохион байгуулдаг хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна.
Хяналт шалгалтын хугацаанд буюу 06 сарын 08наас 06 сарын 20ны байдлаар Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн Баянчандмань, Баянцогт, Эрдэнэ сумдад гарч буй хяналтын цэгүүдээр Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийт 2103 тээврийн хэрэгсэл шалгаж, 102 зөрчил илрүүлэн, 1.280.000 төгрөгийн торгууль шийтгэврийн арга хэмжээ авч ажилласан байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ