Нийтийн тээвэр нээрээ хурдан болсон шүү

Саяхан уулзсан найз маань “Манайхан ч юмыг амархан мартах юм даа. Саяхан л өмхий ханхалсан автобусандаа хаалга нь хаагдахгүй болтол чихэлдээд, ууртай кондукторт чимхүүлж, түлхүүлээд л,түгжирч түгжирч очих газраа бөөн уур уцаар, хараал ерөөл болсоор хүрдэг байсан.Одоо ч энэ бүхэн түүх болж дээ. Анх төв замын 1 дүгээр эгнээг автобусанд чөлөөлж өглөө гээд бөөн хараал ерөөл болж л байсан. Дараа нь цахим төлбөрийн системд шилжлээ гээд бас л бөөн хэл ам дагуулж байсан. Хэл ам, хараал уцаартай эхэлсэн шинэчлэлийн үр дүнд харин нийслэлийн иргэд, бид л хожсон.Гэрэл гэгээтэй буудлаас тохилог цэвэрхэн автобусанд суугаад, кондукторт хараалгаж, чичлүүлэлгүй картаа уншуулаад, 1 дүгээр эгнээгээр сүнгэнээд л хүрэх газраа хүрчихэж байна. Өөрсдийнх нь төлөө юм хийхээр л харааж, загнаад, “идлээ уулаа” гэж харддаг зангаа одоо болимоор юм” гэсэн юм.

Нээрээ л бодоод байсан чинь нийтийн тээвэр үнэхээр өөрчлөгдсөн байна. Нийслэлийн иргэдийн 60-65 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Өглөө бүр төрийн өмчит 300, хувийн хэвшлийн 600 нийт900 гаруй автобус үйлчилгээнд гардаг. Улаанбаатар сая гаруй хүн амтай хот учир нийтийн тээвэр нь дэлхийн том хотуудын ерөнхий жишигт хүрсэн байх ёстой. Гэвчманайд одоо л нэг зөв гольдролдоо орж явна. Нийтийн тээвэр хэмээх асар том, нэн чухал энэ салбарыг төр бодлогоороо дэмжээд өгвөл ахиц дэвшил гарч болохыг сүүлийн хэдэн жилд харуулж чадлаа..

Автобусны буудлуудыг шинэчилж, зорчих шугамын автобусны мэдээлэл, чиглэлийн бүдүүвчийг байршуулж, автобус хүлээх зуураа интернэтээр аялах боломжийг хангасан нь олны талархлыг хүлээж байгаа юм.

Нийтийн тээвэрт“Ухаалаг карт”-ын системийг нэвтрүүлснээравтобус тус бүрийн зорчигчийн тоо, ангилал, зорчиж буй чиглэл, сэлгэн суулт, давтамж тодорхой болж,нийтийн тээврийн үйлчилгээний бодит орлого, зарлагыг тодорхой болгож, тээвэрлэлтийг оновчтой төлөвлөх боломжтой болсон талаар холбогдох албаныхан хэлж байна. Иргэдийн хувьдч бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй,дамжин суулт үнэгүй гээд давуу тал их. Ухаалаг үйлчилгээ нь цагаа олсон оновчтой ажил болж чадсаныг бид өнөөдөр бэлхнээ харж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрттом болон бага оврын автобус, такси үйлчилгээнд явдаг. Нийт зорчигчдын 34 хувь нь хотын төв зам буюу 93 уулзвар бүхийЭнхтайваны өргөн чөлөөгөөр зорчдог. Төлөвлөлтөөрөө 400-500 мянган хүн амьдарч, 80-100 мянган машин явах ёстой байсан хот одоонэг сая гаруй хүн амтай, 450 000-460 000 тээврийн хэрэгсэл бүхий дэлхийн 415 дахь метрополитан хот болжээ.

Тиймээс бидэнд богино хугацаанд их багтаамжаар зөөвөрлөдөг метро, галт тэрэг гэх мэт нийтийн тээвэр нэн шаардлагатай байгаа юм. Тэгвэл нийслэлээс эхний ээлжинд тусгай замын автобус буюуBRT-г үйлчилгээнд гаргахаар шийдвэрлэжээ.Ирэх онд үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байгаа энэхүү нийтийн тээврийн хөрөнгө оруулалтын 1 дүгээр үе шатны санхүүжилтийн хэлэлцээртСангийн яам,Азийн хөгжлийн банктай гарын үсэг зурснаар ажил нь эхэлжээ. Энэхүүавтобус нь тусгай замтай учраас гэрлэн дохио, уулзвар зэрэг хөндлөнгийн саадгүй зорчих бөгөөд цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна.

Ийнхүү Нийслэлийн нийтийн тээврийн салбарт маш олон шинэлэг төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ нь дэлхий дахинд ашгийн бус хэлбэрээр явдаг. Энэ дагуу Нийслэлийн нийтийн тээвэрч ашгийн бус хэлбэрт шилжиж, орлогоороо бус зардлаараа санхүүжиж байна. Энэ нь шугаманд гарсан л бол ажилласан автобус цагт нь тооцож санхүүжилт олгоно гэсэн үг юм.

Үүний үр дүнд орлогын төлөө улайран хөөцөлдөх, зорчигч ихтэй шугамыг зарах зэрэг хууль бус явдал арилж,“Зорчигдыг ачдаг бус, тэдэнд үйлчилдэг” системд шилжжээ.

Мэдээж,шинэчлэл хийхэд алга эргүүлэхийн дайтай хялбар байгаагүй нь ойлгомжтой.Эсэргүүцэл, ажилт хаялт, хараал, ерөөлтэй тулгарч байхыг нь бид зөндөө л харж, үзэж, сонсож байсан. Гэхдээ л Та бидний төлөө тэд хийж чадсан. Энэ шинэчлэл нийслэлийн иргэдэд, нийтийн тээврээр зорчигчдодбодитойгоор тусч, цаг нар, мөнгө төгрөгөө хэмнэж байгаа гэдэгт итгэж байна. Сайхан хотдоо санаа амар амьдрах сайхан.

Нийтийн тээвэр нээрээ хурдан болсон шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ