Алтны тухай таны мэддэггүй баримтууд

Элдэв янзын бүх эрдэнэсээс хүмүүс алтыг сонгожээ. Олон зууны тэртээгээс шар металл дайн дажин, эвлэрлийн шалтгаан болж,түүний төлөө хүмүүс тулалдаж байсан бөгөөд хойчис үеийнхэн чтэмцэлдэж мэдэх. Гэвч чухамхүү яагаад алт байдаг гэж? Дэлхийд үүнээс хавьгүй илүү үнэтэй, ховор элементүүд бий шүү дээ! Үнэндээ бол алт олон давуу талтай. Алт хэтэрхий их биш, бас тийм ч бага биш, үнэт чанараа хадгалж чадахаар тийм хэмжээтэй. Алт нь цацраг идэвхит чанаргүй, хоргүй бөгөөд бусад элементтэй урвалд ордоггүй юм. Тийнхүү энэ үнэт металлын тухай бас зарим сонин баримтыг толилуулая.
Далайчид үнэхээр алтан ээмэг зүүдэг байжээ. Ингэснээр тэд хойд насаа даатгаж байсан бөгөөд найз нөхөд нь ээмгийг зарснаар далайчныг ёс төртэй нутаглуулж чаддаг байж.
Алт нь эдийн засгийг засгийг өөд татах төдийгүй, сүйтгэж чаддаг байна. Малийн эзэнт улсын захирагч Манса Мусанэг удаа Египетээс асар их үнэт металл олборлож, ингэснээр ханшны уналт эхэлжээ.
Алтгүй тив гэж байхгүй. Энэ үнэт металлын төлөө сүүлчийн дайн Арктикийн цасан цөлд болох болов уу.
Хагдардаггүй далдуу модны навчинд мөн алт агуулагддаг байна.
Ер нь Дэлхийд олборлосон бүх алт олимпийн стандартын гурван хиймэл усан санд багтах гэнэ.
Дэлхийн бүх алтны бараг талыг нь Өмнөд Африкийн Витватерсрандын орд газраас олборлосон байна.
Алтнаас айдаг хүмүүс байдаг. Энэ өвчнийг аурофоби гэнэ.
Бусдыг бодвол ахиухан хэмжээний алт энэтхэгийн эзэгтэй нарын хайрцаганд байдаг байна. Тэд дэлхийн алтны 11 орчим хувиар гоёдог аж.
Дэлхийн хамгийн том алтан ембүү 250 килограмм жинтэй гэнэ.
Дэлхийн гадаргуугийн алтны ихээхэн хэсэг нь гаднын гарал үүсэлтэй юм. Энэ үнэт металлыг бидэнд солир бэлэглэжээ.
Олимпийн алтан медалийн ердөө 1% нь алт байдаг байна.
Нэг тонн үүрэн телефон нь нэг тонн алт агуулсан хүдрийнхээс илүү алт агуулдаг байна.
Дубаид алтан ембүү өгдөг ATM ажилладаг байдаг байна.
Зайрмаг амтлагчид амтыг нь илүү сайн мэдрэхийн тулд алтан халбага хэрэглэдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ