Өнөөдөр болох үйл явдлууд

  1. Нээлттэй Нийгэм Форумд 11.00 цагаас 2016 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад хийж буй мониторингийн 2 дахь долоо хоногийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
  2. 6 сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Барилгачдын талбайд зохион байгуулагдах "Хүлэмжийн ШИНЭ ногооны АМТ" хоршоодын фермерүүдийн захад хүрэлцэн ирсэн эхний 100 худалдан авагчдад "Бид Монголд Ургуулж Үйлдвэрлэснийг Сонгодог" уриа бүхий байгальд ээлтэй даавуун торыг бэлэглэх болно.
  3. “Полимери-Химийн аж үйлдвэр”-ийг монгол улсад хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар академич Б.Пүрэвсүрэн 15.00 цагт /МУИС-ийн 7-р байрны ард Танан төвийн хурлын танхимд/ салбарын эрдэмтэн судлаачид, холбогдох албаны хүмүүс, олон нийтэд нээлттэй илтгэл тавина.
  4. Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан 11.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдын талбай”-д иргэдэд нотариатын үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
  5. ШӨХТГ-ын Хэрэглэгчийн төвд 11.00 цагаас цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
  6. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгөгдсөн үүргийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь өнгөрсөн дөрвөн жилд дүрмээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж, ямар ахиц, дэвшил гаргаж ажилласан талаар иргэдэд сурталчлан таниулах, мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Нийслэлийн Тээврийн газар "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулна. 10.00-15.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт болно.
  7. 13.00-15.00 цагт НҮБ-ын байрны 6-р давхарын хурлын танхимд болох Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2016-2020 оны хооронд хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсаи хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ