Баянхонгор аймгийн Баянлиг “Шинэ сум” болно

Засгийн газраас орон нутгийг хөгжүүлэх хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь шинэ сум төсөл. Шинэ сум төслийн хүрээнд 21 аймгийн сум бүрийг шинэ сум болгохоор болсон. Энэхүү төслийн анхдагч сум болох Баянхонгор аймгийн Баянлиг суманд 11 обьект барих барилгын ажил өнгөрсөн сараас эхэлжээ. Баянхонгор аймгийг баруун бүсийн жишиг аймаг болгох зорилт тависан. Энэ хүрээнд тус аймгийн хамгийн алслагдмал хоёр суманд шинэ сум төслийг хэрэгжүүлж эхэлснийанхдагч сум нь Баянхонгор аймгийн баянлиг. Бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сарын эхээр эхэлсэн байна. Нийтдээ найман обьект баригдах юм байна. Гүйцэтгэгч компаниар нь их модун компани шалгарч, 24 цагаар 150 гаруй ажиллагсадтайгаар шахуу ажиллана. Бүтээн байгуулалтын ажилд тус сумын иргэд гар бие оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлжээ.Энэхүү төсөлхэрэгжиж эхэлснээр хот хөдөөгийн ялгаа арилж, төв суурин газрыг бараадах шилжилт хөдөлгөөн багасаж, сумандаа эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай авах гэхчилэн олон давуу талтай юм. Бүтээн байгуулалтын ажил ирэх есдүгээр сарын 20 гэхэд бүрэн дуусах юм байна. Тулгамдаж буй асуудал нь бараа материалын тээвэрлэлт гэнэ. Энэхүү асуудлаа шийдчихвэл цаг хугацаандаа бүрэн амжих боломжтой гэсэн юм. Эзэнгүйдээд байгаа орон нутагт ажиллах амьдрах ая тухтай нөхцөл бололцоо шинэ сум төслөөр хэрэгжиж эхлэх ажлын эхлэл баянхонгороос эхэллээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ