Хорих ангиудад шалгалт хийжээ

ШШГЕГ-ын харъяа Хорих 403, 417, 415 дугаар ангиудад ял эдэлж байгаа "Ялтны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн нөхцөл нь хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журамд нийцэж байгаа эсэх”-ийг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийг оролцууланхамтарсан шалгалтыг хийсэн байна.

Шалгалтаар ялтны хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгаалалтай холбоотой хууль зөрчсөн дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал:

1.Хорих ангиуд үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажиллаж буй ялтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг хариуцсан орон тооны ажилтан ажиллуулаагүй,

2.Хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөө, санхүүжилтийг баталж мөрдөөгүй

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээгүй /ялтнуудын эрүүл мэндэд нөлөөллийн үнэлгээ хийгээгүй/

4.Ажлын тусгай хамгаалах хувцас хэрэгсэл нь ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохироогүй, чанарын шаардлага хангаагүй, эдэлгээний хугацаа бүхий жагсаалт баталж мөрдөөгүй,

5.Үйлдвэрлэлийн явцад үүсэх физик хүчин зүйлийн үзүүлэлт /шуугиан, доргион, тоос/ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь "Доргионы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага /MNS 4994:2001/, "Шуугианы норм аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага /MNS 5002:2000/ стандартыг зөрчсөн,

6.Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчлөл, хордлого үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг батлаагүй, энэ талаар ажил зохион байгуулаагүй,

7.Эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ялтнуудад хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалт зохион байгуулаар төлөвлөөгүй,

8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод журмын хэрэгжилтийн байдалд дотоод хяналт шалгалт хийгээгүй,

9.Тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулсан акт үйлдээгүй, техник ашиглалтын паспортыг тогтмол хөтлөөгүй,

10.Ажлын байр бүрд аюулгүй ажиллагааны зааврыг ажил олгогч батлаагүй,

11.Цахилгаан тоног төхөөрөмжинд газардуулга хийгдээгүй, хөдөлгөөнтэй эд ангиудад хаалт хамгаалалтгүй байгаа нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор баталсан "Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам” –ыг тус тус зөрчсөн тул зөрчлийг арилгуулахаар Хорих ангиудын дарга нарт прокурорын шаардлага бичиж хүргүүлсэн байна.

ШШГЕГ-ын харъяа Мааньт дахь Хорих 415 дугаар анги

#ffffff; box-shadow: 0px 1px 4px rgba(0, 0, 0, 0.3); border-radius: 7px; float: none; margin: 0px; width: 550px;" title="" src="http://prokuror.mn/uploads/posts/2016-06/1466655027_77.jpg" alt="" />

#ffffff; box-shadow: 0px 1px 4px rgba(0, 0, 0, 0.3); border-radius: 7px; float: none; margin: 0px; width: 550px;" title="" src="http://prokuror.mn/uploads/posts/2016-06/1466655004_88.jpg" alt="" />

ШШГЕГ-ын харъяа Авдрант дахь Хорих 403 дугаар анги

#ffffff; box-shadow: 0px 1px 4px rgba(0, 0, 0, 0.3); border-radius: 7px; float: none; margin: 0px; width: 550px;" title="" src="http://prokuror.mn/uploads/posts/2016-06/1466655150_44.jpg" alt="" />

#ffffff; box-shadow: 0px 1px 4px rgba(0, 0, 0, 0.3); border-radius: 7px; float: none; margin: 0px; width: 550px;" title="" src="http://prokuror.mn/uploads/posts/2016-06/1466655173_55.jpg" alt="" />

ШШГЕГ-ын харъяа Мөнгөнморьт дахь Хорих 417 дугаар анги

#ffffff; box-shadow: 0px 1px 4px rgba(0, 0, 0, 0.3); border-radius: 7px; float: none; margin: 0px; width: 550px;" title="" src="http://prokuror.mn/uploads/posts/2016-06/1466655344_36.jpg" alt="" />

#ffffff; box-shadow: 0px 1px 4px rgba(0, 0, 0, 0.3); border-radius: 7px; float: none; margin: 0px; width: 550px;" title="" src="http://prokuror.mn/uploads/posts/2016-06/1466655427_37.jpg" alt="" />

СЭТГЭГДЭЛ БИЧИХ