Академич Б.Пүрэвсүрэн: Полимери-Химийн АҮ-ийг хөгжүүлэх шаардлагатай
Манай дэлхий одоогоор 14.3 их наяд тонн нүүрсний нөөцтэй. Харин манай улсын нүүрсний геологийн нийт нөөц 175,5 тэрбум тонн, үүнээс баталгаат нөөц 26,8 тэрбум тонноор хэмжигдэж байна. Монгол улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10-т багтах орны нэг. Харин сүүлийн үед байгаль орчны бохирдол, нефтийн үнийн уналтаас болж нүүрсний үнэ унаж, дэлхий нийтээр түүхий нүүрсийг шууд хэрэглэхээс аль болох татгалзаж эхлээд байна. Улмаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нүүрсний эрчим хүчний дэвшилтэт технологийг ашиглах, нүүрсийг гүнзгий боловсруулж, оюуны багтаамж сайтай хийн ба шингэн түлш, химийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлжээ.
Монгол улсын хувьд ч нүүрсийг шууд хэрэглэх, экспортлодог цаг хэдийн дууссан хэмээн үзэж, төр засгийн зүгээс ч энэ асуудалд анхаарлаа хандуулж эхлээд байгаа билээ. Манай эрдэмтэд олон жилийн туршид нүүрсний чиглэлийн бүхий л судалгааг хийж ирсэн бөгөөд нүүрсэнд гүнзгий боловсруулалт хийж, “Полимери-Химийн аж үйлдвэр”-ийг монгол улсад хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа гэдгийг Академич Б.Пүрэвсүрэн хэлж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ