Болливудын алдарт жүжигчин бүсгүйн цогцос олдов


Болливудын алдартай жүжигчин бүсгүй Нафиша Ханы цогцос Мумбай хотын тансаг орон сууцандаа нас барсан байдалтай олджээ. Түүнийг дүүжлэгдэн нас барсан байхыг ээж нь анх олж харсан бөгөөд цагдаагийнхан амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Харин түүний бичсэн ямар нэгэн гэрээслэл бичсэн захиа олоогүй байгаа нь амиа хорлолт биш байх магадлалтай хэмээн цагдаа нар таамаглаж байна. Нафиша Хан 18 наснаасаа эхлэн Болливудад алдаршсан залуу уран бүтээлч. Мэргэжлийнхний яриагаар сүүлийн үед түүний жүжиглэх карьер нэлээн уналтад орж, стресстэй байх болсон хэмээжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ