Цагдааг мөргөөд зугтжээ

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 310 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Зүүн салааны зам, Номин хайрхан хүнснийдэлгүүрийн зүүн замд H.Accent маркийн авто машины жолооч Н нь явган зорчигч 06 настай эмэгтэй А, 04 настай эрэгтэй Х нарыг мөргөж гэмтээсэн.
2. СХД-ийн Их нарангийн Малдал овоо 10 тоот хашааны замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 7 настай М-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.
3. ЧД-ийн нутаг Галданбошигтын гудамж Цагаан байрны зүүн замд Yamaha маркийн мотоциклийн жолооч П нь албан үүргээ гүйцэтгэж байсан зохицуулагч 30 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
Хөдөө орон нутагт: Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р баг Зүүнгүдэн гэх газар асфальтан замд T.Landcruicer маркийн авто машины жолооч Б нь Л жолоочтой Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Л-ийн амь нас хохирсон.
ЖОЛООЧ ТА ОСЛЫН ГАЗРЫГ ОРХИЖ ЯВСНААР ӨӨРИЙГӨӨ ДАВХАР ХОХИРООЖ БАЙГАА ХЭРЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ