Намууд сөрөг сурталчилгааны үедээ үндсэрхэг үзлийг маш их ашигладаг болсон байна
МУБИС-ийн Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг:
-Энэ жилийн хувьд жижигрүүлсэн 76 тойрогтой учраас олны танил, эсвэл нутгийн хүү сонгогдох магадлал өндөртэй. Тийм нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны гол мессэж нь унасан газар, угаасан ус юм уу нутгийн хүү гэх үгс байдаг. Ийм мессэж 1992 оноос хойших бүх л сонгуулийн үеэр ажиглагдаж байгаа. Энэ жилийн тухайд улам бүр хүчтэй явагдаж байна. Мөн хамаатан садны хэлхээ холбоо Монголын сонгуулийн кампанид асар хүчтэй нөлөөлдөг. Төрд алба хашиж байсан эцэг эх, ах дүү хамаатан садныхаа нэрээр дараагийн үе нь гарч ирэх хандлага түгээмэл. Монголын соёл хамаатан садны, овгийн харилцаанд тулгуурласан уламжлалтай учраас улс төрийн сонгуульд ч гэсэн ураг төрөл, хамаатан садны хэлхээг ихээр ашиглаж байна. Ингээд үзэхээр Монголын улс төрд улс төрийн өв залгамжлал гэх нэр томьёо гарч ирж байгаа. Энэ жилийн сонгуулийн тухайд зарим тойрог дээр хамаатан садны маш олон хүн хоорондоо өрсөлдөж байгаа жишээ олон байна. Мөн намууд сөрөг сурталчилгааны үедээ үндсэрхэг үзлийг маш их ашигладаг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ