Их Британид өширхөхгүй байхыг Штайнмайер зөвлөв

Европын холбооны орнуудВант улсыг тус холбооноос гарсны дараа Их Британид өширхөх санаа бодлоос түдгэлзэх ёстой гэж Германы ГХЯ-ны тэргүүн Франк-Вальтер Штайнмайер мэдэгдэв гэж Ройтерс агентлаг уламжилжээ.ЕХ-ны гишүүн орнууд аюулгүй байдал, цагаачлал, түүнчлэн эдийн засгийн өсөлтийн тухай асуудалд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.
ЕХ-ноос Британи улс гарах хүнд хэцүү ажил хүлээж байна гэж сайд онцлон тэмдэглэжээ.ИнгэхдээЕХ-ны орнуудын удирдагчид нийт ард түмний санал хураалт явуулахад хүргэсэн асуудлуудыг харгалзан, тус холбоог хөгжүүлэх шинэ чиг бодлого боловсруулахад бэлэн байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэр илэрхийлсэн байна.
Их Британи ЕХ-ноос гарах тухай хэлэлцээг нэн даруй эхлүүлэх ёстой гэж Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер санал хураалтын дараа өдөр - зургаадугаар сарын 24-нд мэдэгджээ. Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероны санал болгосноор, аравдугаар сарыг хүлээх шаардлагагүй гэж тэр тэмдэглэсэн байна. ЕХ хэлэлцээнд “ухаалгаар хандах” бодолтой байгааг Юнкер дурджээ.
Түрүүнд нь Франц улс ЕХ-ноос гарах дэг горимыг аль болох хурдан эхлүүлэхийг Их Британид уриалсан юм. Британийн засгийн газрын зохих мэдэгдэл хийхийг хүлээж байна гэдгээ ЕХ-ны эрх баригчид бас мэдэгджээ.
ЕХ-ноос гарах тухай асуудлаар зургаадугаар сарын 23-нд Их Британид нийт ард түмний санал хураалт явуулсан билээ. “Brexit”-ийн талынхан шалихгүй илүүгээр ялжээ.Сонгогчдын 51,9 хувь нь ЕХ-ны гишүүнчлэлээс татгалзах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Ирц 72 хувиас давжээ.Санал хураалтад нийтдээ 33,5 сая хүн оролцсон байна.
ЕХ-ны гишүүнчлэлийн тухай нийт ард түмний санал хураалт явуулахыг Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон өөрөөгаргасан юм. Тэр 2015 онд улиран сонгогдсоныхоо дараа ийм амлалт өгсөн билээ.Тэр улс хоорондын энэ холбоонд нэлээд шинэтгэл хийсэн нөхцөлд тус орныг уг холбоонд үлдээхийг идэвхитэй зорьж байжээ.
ЕХ-нд Их Британид онцгой статус олгохоор хоёрдугаар сард тохирсон юм. Тухайлбал, өөрийн валютаа хэвээр хадгалж, цагаачдын талаархи бодлогоо урьдын адил бие даан тодорхойлох боломжийг тус орны засгийн газарт олгох ёстой байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ