НҮНТ-өөр үйлчлүүлсэн иргэдийн 77,1 хувь нь талархал илэрхийлжээ

Нийслэлээс үзүүлдэг төрийн бүх үйлчилгээг хурдан, тэгш, нээлттэй үзүүлэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыгДүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байгуулсан. Эдгээр төвүүдээр дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг 382 төрлийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлж байна. Үйлчилгээтэй холбоотой асуудлаар амаар болон бичгээрнийт 1038 иргэн хандсанаас 77,1 хувь нь талархал, 10,9 хувь нь гомдолирүүлжээ. Ирсэн гомдол, санал хүсэлт бүрийгтухай бүрт нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлдэг нийлэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүд ажил үйлчилгээгээ танилцуулахзорилгоор өдөрлөгийг 6 дугаар сарын 20-ны өдрөөс зохион нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр болох нээлттэй өдөрлөгийн хуваарь болон нийслэлийн үйчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний жагсаалтыг Хавсралт хэсгээс үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ