Умард Солонгосын тухай зарим сонирхолтой баримт

Умард Солонгосын тухай элдэв материал тэр бүр байдаггүй, олддоггүй. Учир нь энэ орон төмөр хөшгөөр дэлхийн бусад хэсгээс өөрийгөө тусгаарласан юм.Тийнхүү таны олж мэдээгүй байж болох БНАСАУ-ын тухай зарим сонирхолтой баримтыг та бүхэнд хүргэж байна

1. Умард Солонгост хуульчилан зөвшөөрсөн үс засалт гэж бий, энэ нь эмэгтэйчүүдийн хувьд 18,

харин эрчүүдийн хувьд 10 янз байдаг байна.

2. БНАСАУ-д чучхегийн хуанлийг мөрддөг. Энэ нь Ким Ир Сений төрсөн жилээс эхэлдэг бөгөөд тиймээс одоо энэ улсад 105 он гараад байна.

3. Пхеньян хотод сүндэрлэж байдаг Рюгён зочид буудал,өндрөөрөө дэлхийд 24-т ордог.Гэвч уг зочид буудалд ашиглалтад ороогүй бөгөөд 3000 өрөө хоосон хэвээр л байгаа аж.

4. Ким Чен Ун “Choco Pie” их нэрд гарахаас болгоомжлон, түүнийг капитализмын бэлгэдэл хэмээн 2014 онд хоригложээ. Харин Өмнөд Солонгосын оршин суугчид Умардын өлсгөлөн ах, дүү нартаа агаарын бөмбөлгөөр “Choco Pie” илгээдэг байна.

5. Умард Солонгост хөх өнгийн жийнсэн өмд өмсөхийг хориглодог байна. Үүнийг америкийн империализмын бэлгэдэг хэмээн үздэг ажээ.

6. Харин марихуан татах нь бүрнээ хууль ёсны байдаг байна.

7. Умард Солонгос маш бага цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг учир, шөнийн цагаар энэ орон сансраас бараг харагддаггүй байна.

8. Ким Чен Ирийг нас барсны дараа жолоодогчийгоо алдсанд гашуудан сайн уйлаагүйгээс болоод олон мянган хүн шоронд явжээ.

9. Умард Солонгосын айл өрхүүдэд засгийн газраас хянадаг радио тавьдаг бөгөөд түүнийг унтарааж болдоггүй гэнэ.

10. Багш хүн бүр аккордеон тоглож чаддаг байх ёстой. Энэ нь “ардын” хөгжмийн зэмсэг бөгөөд тиймээс түүнийг тариалангийн талбайд ажиллахаар явахдаа ч авч явж болно.

11. 2015 онд БНАСАУ өөрийн цагийн бүстэй болжээ. Түрүүнд нь тус орондӨмнөд Солонгос болон Японтой адилхан цагийн бүс үйлчилж байсан юм.

12. 2012 онд Умард Солонгосын археологчиднэгэн цагт эртний Солонгосын хаан Тонменд байсан эвэрт морины хашааг олжээ.

13. Умард Солонгост Соса-Соlа худалдан авч болдоггүй байна.

14. БНАСАУ-ын оршин суугч хүн Интернэтэд ордоггүй байна. Дэлхийн энэ сүлжээ эрх баригчид болон төрийн байгууллагуудын хэрэгцээнд л үйлчилдэг байна. 2015 оны байдлаар Интернэтэд орж болдог идэвхитэй IP-хаягийн тоо 1500 хэтэрдэггүй байжээ.

15. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний олзлогдсон хөлөг онгоц Пхеньяны аялал жуулчлалынүзмэр болжээ. Энэ тагнуулын хөлөг онгоцыг бүр 1968 онд олзолсон байна.Умард Солонгосын иргэдийн хувьд энэ үзмэр нь америкийн империализмыг ялсан ялалтын бэлгэдэл болдог аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ