МАН-аас нэр дэвшигч Н.Энхболдыг худал мэдээллээ зогсоож, хамтдаа сурталчилгаагаа хийх уриалга гардууллаа

УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ сонгуулийн сурталчилгааны хугацаанд Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Сүмбэр, Жаргалант, Заамар, Угтаалцайдам, Цээл сумболон Зуун мод хот, Номт Зүүндэлгэр багийн нутгаар явж малчид, тариаланчдаараа орж сонгогч, ард иргэдтэйгээ уулзан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэхээр тусгасан ажлынхаа талаар танилцуулж мэдээлэл өгч явна. Тэрээр уржигдраас сумын төвүүдээр уулзалтаа хийж эхэлсэн байна.
Гэвч өрсөлдөгч МАН-ын нэр дэвшигчийн зүгээс иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр хийсэн ажлаа танилцуулахын оронд өрсөлдөгчөө илт харлуулах гэж оролдох болсон бөгөөд түүгээр ч зогсохгүй УИХ болон АН-тай холбоотой сөрөг бүхнийг УИХ-д сонгогдож байгаагүй хувь хүнд нааж буруутган ярьсаар ирлээ. Энэ нь УИХ-д 16 жил тасралтгүй сууж төр түшилцсэн, УИХ-ын дэд дарга, Гадаад хэргийн сайд, ЗГХЭГ-ын дарга, байнгын хороон дарга гэхчилэн төрийн бүхий л томоохон албан тушаалыг тасралтгүй хашиж ирсэн Н.Энхболд даргын зүгээс байж боломгүй үйлдэл юм. Хэрэв УИХ алдаатай шийдвэр гаргаж, ард иргэдийнхээ эрх ашгийг хохироосон бол өнөөг хүртэл эрхэм гишүүн, УИХ-ын дэд дарга асан өөрөө юу хийж, ямар хууль батлаж явсан болж таарах вэ. Н.Энхболдын төр барилцсан 16-н жилийнх нь зөвхөн 4-н жилд нь АН эрх барьсан ба үүний 1 жилд нь МАН АН-ын Засгийн газартай хамтран засаг барьсан, 12 жилд МАН засаг барьсаныг эрхэм гишүүн мартаагүй байлтай.
Н.Энхболд гишүүн гурван удаа Төв аймгийн ард иргэдийн итгэлээр, 1 удаад жагсаалтаар, нийт 16 жил УИХ-д суухдаа өнгөрсөн хугацаанд чухам юу хийж бүтээснээ ярьж, түмэн олонтойгоо жилдээ ганц удаа ч бол уулзаж санал бодлыг нь сонсож явсан бол өнөөдөр ийнхүү өрсөлдөгчөө муулахаас өөр ярих зүйлгүй суухгүй байсан биз ээ.
Сурталчилгааны 10 гаруй хоногийн хугацаанд иргэдийн дунд худал мэдээлэл тараасан, аливаа буруутай гэгдэх асуудлын ард Д.Доржпүрэв байгаа мэтээр ярьж явсан үйдлүүд нь хэрээс хэтэрч түүгээр зогсохгүй очсон газар бүртээ намынхаа төлөөлөгчдийг, шадар туслахаа илгээж уулзалтыг бусниулах зорилгоор мушгин гуйвуулсан асуулт асууж сонгуулийн сурталчилгааны ажлыг бусниулах гэсэн үйлдэл хэрээс хэтэрчээ. Тиймээс УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ-ийн зүгээс МАН-аас нэр дэвшигч Н.Энхболд гишүүнд ханданшударгаар өрсөлдөхийг уриалж үлдсэн хоногт сонгуулийн сурталчилгаагаа хамтран хийж иргэддээ үнэн зөв мэдээллийг хамтдааөгөхийг уриаллаа.
Энэхүү уриалгыг өчигдөр орой 21.00 цагаас Зуун мод хотын Зүүн дэлгэр багт хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигчийн хуулийн зөвлөх танилцуулан энэ үеэр Д.Доржпүрэв нэр дэвшигчийг бүтэн өдөр дагаж бичлэг хийж сөрөг асуулт асууж явсан Н.Энхболд гишүүний шадар туслах н.Оргилд тус уриалгыг гардууллаа.




УИХ-ЫН СОНГУУЛИЙН 30 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ ДУЛАМСҮРЭНГИЙН ДОРЖПҮРЭВ-ИЙН СОНГУУЛИЙН ШТАБ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ