Асашёрюү Д.Дагвадорж: Бид Дархан-Уул аймагт ихийг бүтээж чадна

УИХ-ын 45 дугаар тойрогт нэр дэвшсэн Р.Бурмааг дэмжихээр Сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Асашёрюү Д.Дагвадорж Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр хөдөө аж ахуйдаа тулгуурлан хегжих боломж манай оронд их байгааг тайлбарлан ярилцав. Хөдөө аж ахуйн нөр их бүтээн байгуулалтыг Дарханаас эхлүүлэхээр зорьсон АН-н нэр дэвшигчийг дэмжихийг тэрээр уриаллаа.

"Миний амжилт, их аваргын алдар хүнд надад амар ирээгүй. Би их тэмцлийн дундаас босч ирсэн. Монгол түмний минь итгэл, омогшил, монгол гэх бахархал минь намайг хурцалж байсан. Бид нэгдэж, эвсч чадвал хүчтэй, зоригтой ард түмэн. Та бүхэн Р.Бурмаад итгэж, эвсч чадвал бид Дархан-Уул аймагт ихийг бүтээж чадна" хэмээн онцоллоо.

Эх сурвалж: УИХ-ын 45-р тойрогт АН-аас нэр дэвшигч Раднаагийн Бурмаагийн сонгуулийн штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ