Монгол Ардын Нам эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь дэмжинэ

Улс төрийн ууган хүчин сонгуульд ялбал эрүүл мэндийн салбарыгцогцоор нь авч үзэх заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Ингэснээр хүүхдүүдэд мэдлэг олгож эхэлснээр учирч болох эрсдэлээсурьдчилан сэргийлнэ гэж тооцсоноос гадна тус салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлснээр эмч эмнэлгийн ажилтнуудын ажлын байр баталгаатай болно гэж үзжээ.Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ жилд нэг удаабүрэн хамруулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан нь олны анхаарлыг татсан чухал заалт болсныг онцлох хүн олон байна. Арга ч үгүй, төрийн бодлогоор урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь маш олонтөрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хамгаалагдана гэсэн үг. Цаашлаад эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадвараас хамааран цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгохоос гадна нийтийн биеийн тамирыг ч дэмжих заалторуулжээ. Тухайлбал, фитенсс, иог, бясалгал, гэх мэт зохистой хөдөлгөөнийг ЭМД-ын сангаас урамшуулна гэж заажээ. Дээрээс нь их спортыг төрийн ивээлд байлгаж, багийн болон оюуны спортыг онцлон хөгжүүлэхийг тусгажээ. Гэтэл АН-ынхан эрүүл мэндийн салбарынхныг урамшуулах нь бүү хэл, Эрүүгийн хуульд зааснаар 80 хүртэлх сая төгрөгөөр торгох,8 хүртэлх жилээрхорихзаалтыг хүртэл оруулж ирээд байгааюм. Харин энэ бүхний эцэмст өнөөдөр эрүүл мэндийн салбар бүрэн уналтад орсон, сайдгүй бүтэн найман сар явсны эцэст ганцхан сарын настай сайд тавьж байх жишээтэй. Үүний цаана ЭМСЯ сайдтай ч Төрийн нарийн бичгийндаргагүй үлдэж байх жихшээтэй. Ийнхүү хоёр нам ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарыг хэрхэн хөгжүүлж, харж үзэхтухайд мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасныг үзвэл МАН иргэнбүрийнхэээрүүлмэндэд төрийн зүгээс бүрэн анхаарал хандуулах хөтөлбөрийг боловсруулжээ. Мөн салбарт ажиллагсдын нийгмийн асуудал, цалин урамшууллыг цогцоор нь шийдэх гарцыг бүрэн тусгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ