Авто машины төмөр хийцэнд хавчуулагдсан 2 иргэнийг аварчээ

Баянгол дүүргийн 6 дугаар хороо Ачтан эмнэлгийн гал тогоонд гал гараад байна гэсэн дуудлага ирсэн байна. Гал түймэр унтраах аврах 10 ангийн албан хаагчдыг очиход эмнэлгийн гал тогооны өрөөнд хөргөгч, хөгжим шатаж утаажилт ихтэй байсныгцаг алдалгүй унтраасан байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан 82 настай эмэгтэй Г.С-ийн амь насыг аварч 11 ажилтан, 9 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Мөн Баянзрх дүүргийн 23 дугаар хороо, Гачууртын зам дээр авто машин гэрлийн шон мөргөөддотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагын дагуу аврах шуурхай салбарын албан хаагчдыг ослын газар очиход 09-77 УНН улсын дугаартай Toyota edi загварын авто машин замын хашлага мөргөсөн байжээ. Ослын улмаас нэг иргэн газар дээрээ нас барсан бөгөөд иргэн 21 настай Г.Б, 20 настай Б.Б нар авто машины төмөр хийцэнд хавчуулагдсан байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж амийг нь аварчээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ