"Микро"-г дунд оврын автобус орлоно

Насжилт нь дууссан 170 микро автобусыг ирэх наймдугаар сараас үйлчилгээнээс халах асуудал хэвээр байгаа юм. Тэгвэл энэхүү үйлчилгээнд орлон гарах тээврийн хэрэгслийг оруулж иржээ. Тодруулбал, Бага багтаамжийн үйлчилгээ эрхэлдэг тээврийн хэрэгслийн холбооныхон эхний ээлжинд БНХАУ-д үйлдвэрлэсэн 10 автобусыг оруулж ирсэн бөгөөд долдугаар сараас эхлэн алслагдмал хороолол руу үйлчилгээнд гаргах юм байна. Энэ мэтчилэн микро автобусыг орлуулах дунд оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ярилцсан байна.
Нийслэлийн хэмжээнд 270 микро автобус гэрээтэйгээр үйлчилгээ явуулдаг аж. Үүнээс насжилт нь дуусгавар болж буй микро автобусыг өнгөрөгч тавдугаар сард халах байсан ч орлох унаагүйгээс хугацааг хойшлуулаад байжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ