“Хүүхэд бүр цэцэрлэгт”

МАН хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгохоор зорьж байгаа ажээ. Үүний тулд тэд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд уг асуудлыг багтаасан байна. Өнөөдрийн байдлаар нийгэмд тулгамдаж буй чухал асуудлын нэг нь яах аргагүй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ.Тиймээс чМАН сонгуульд ялбал хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох зорилтыг нэг номерт тусгасан байна. Харин АН-ынхан хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйлчилгээгээр шийднэ гэж заасан нь нэлээд бүрхэг байдалтай сонсогдож байгааг та ч бас анзаарсан байх. Үнэндээ дээр дурдсан байдлаар цэцэрлэгийн асуудлыг шийднэ гэвэлолон талын асуудалтай. Өнөөдрийн байдлаар хүүхэд харах үйлчилгээгэхлүүлсэн ч жигдэрч ажиллаж эхэлсэн нь цөөхөн байна. Цаашлаад гэр цэцэрлэгт хүүхэд харах нь маш өндөр эрсдэлтэй.Халуун хүйтэн холилдохоос авахуулаадхүүхдүүд зууханд түлэгдэх гэх мэт эрсдэл байгаа нь бодит үнэн.Тийм ч учраас иргэд хонон өнжин дугаарлаж, сугалаа сугалаад ч болов хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа. Хэдийгээр АН-ынхны мөрийн хөтөлбөртөө тусгасан шиг эрээвэр хураавар байдлаар цэцэрлэгийг орлуулж байгаа ч иргэд энэ мэт үйлчилгээнд төдийлөн итгэдэггүй хэвээр л байна.АН-ын үед үнэндээ нийслэлд амьдарна гэдэгаз эзийн асуудал болсон. Аз байвал сугалаа сугалж, хүүхдээ цэцэрлэгтэй болгодог. Гэтэл энэойлгомжгүй байдлаа АН-ынхан дахиад л үргэлжлүүлэх санаачилгыг мөрийн хөтөлбөртөө тусгасан харамсалтай. Сая хүн амтай, метрополис хотын иргэд орчин үеийн шаардлага хангасан таатай тухтай орчинд нялх балчир үрсээбайлгахыг хүсч байхад АН-ынхан улам л ухарч, тэртэй хүй нэгдлийн үеийнх шиг гал түлдэгзуух тойруулаад хүүхдүүдээ суулгаж байхаар тооцоолсон нь эмгэнэлтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ