Хөрөнгө оруулахад хамгийн таатай дөрвөн улсыг нэрлэлээ
Хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг дөрвөн орныг олон улсын эдийн засаг, улс төрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг fronteranews.com цахим хуудас онцолжээ. Энэхүү дүгнэлтийг өдгөө 290 сая доллараар үнэлэгдээд байгаа бичил санхүүжилтийн Бамбуу Финанс компанийг үүсгэн байгуулагч Жан Филиппе де Шреваль хийсэн байна.
Колумб улс

Латин Америкийн энэ улс нь эдийн засгийн үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлж, тухайн бүс нутгийн хөгжлийн тулгуур гэх цолыг сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон улсын санхүүгийн салбарын мундагуудаас аваад байгаа билээ. Уудам газар нутагтай энэ улсад бүх төрлийн нөөц баялаг арвин байхаас гадна тогтвортой өсөлт, хуулийн төгс хэрэгжилт, бизнесийн таатай орчин гээд бүхий л шаардлагатай нөхцөл бүрэлджээ. Дэлхийн олон оронд санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг 85 мянган ажилтантай МовилРед компани Колумбад сая сая долларын хөрөнгө оруулалт хийсэн нь дээрхийг батлах биз ээ. Тус улс нь 46 сая хүн амтай бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 11,100 ам.доллар аж.
Нигер

Африкийн Нигер улсын хувьд Колумбтай харьцуулахуйц таатай нөхцөлтэй биш ч гэлээ хүн амынх нь 50 хувь 18-аас доош насныхан байдаг гэхээр ирээдүйн зах зээлийн өсөлт хэрхэн нэмэгдэж, тэлэхийг учирлан хэлээд байх шаардлагагүй. Тэнд эхэлсэн бизнес хэдэн арван жилийн турш тасралтгүй, тогтвортой үзүүллэтээр өгсөж, сая сая доллар дуудан авчрах нь гарцаагүй гэнэ. Акссион Микрофинанс Банк салбараа нээсэн нь бичил ажил олгогчдод томоохон дэмжлэг болж, банк санхүүгийн салбар нь тогтворжиж эхэлсэн сайн үр дүн үзүүлээд байна. Тус байгууллагын үйлчлүүлэгчдийн 59 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Нигер улс нь 177 сая хүнтэй, иргэн бүрт ногдох ДНБ нь 2800 ам.доллар юм.
Вьетнам
Жома Бейкери Кафе компани тус улсад хөрөнгө оруулжээ. Вьетнам даяар тус компанийн зургаан салбар кафе, гурван салбар бейкери үйл ажиллагаа явуулдаг юм байна. Нийт 93 сая хүн амтай тус улсын хүн бүрт ногдох ДНБ нь 4000 ам.доллар.
Филиппин

Филиппин улсад ид өрнөж байгаа хот суурин газрын барилга байшин, гүүр, автозамын сүлжээний ихэнхийг нь Бриж Филиппинес Инвестмент компани гүйцэтгэж байгаа аж. Учир нь тус компани хөрөнгө оруулах найдвартай олж харсаныхаа хүчинд ийнхүү их бүтээн байгуулалт босгохын хажуугаар оруулсан хөрөнгийнхөө ашгийг сая саяр нь хүртэж буй. Мөн тэд бага орлоготой ард иргэд болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан банкны үйлчилгээний тогтолцоог бий болгосон нь үр өгөөжөө хэдийнэ өгч эхэлжээ. Филиппин улс нь 108 сая хүн амтай бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 4700 доллар гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ