Британийг ЕХ-ноос гарахад Шотланд саад болж магадгүй

Шотландын эрх баригчид Их Британийг Европын холбооноос гарахад саад болж чадна гэж Шотландын засгийн газрын тэргүүн Никола Стержен мэдэгджээ. Тэр BBC-д өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

Европын холбоон дахь Их Британийн гишүүнчлэлийн асуудлаар өнгөрсөн пүрэв гарагт тус оронд нийт ард түмний санал хураалт явуулсан билээ. Албан ёсны мэдээгээр, 51,9 хувь нь ЕХ-ноос гарах саналтай байгаагаа илэрхийлжээ. Харин Шотландад “Brexit”-ийн төлөө иргэдийн 38 хувь нь л санал өгч, 62 хувь нь эсэргүүцсэн байна.

"Хэрвээ британийн засгийн газар ЕХ-ноос гарах асуудлыг Шотландын эрх баригчдад тавивал (ийм магадлал байгааг шинжээчид тэмдэглэж байгаа юм), ЕХ-ноос гарах ”хууль тогтоомжийн зөвшөөрөл” өгөхгүй байхыг миний бие шотландын парламентын гишүүдээс хүсэх болно" гэж Стержен хэлжээ. Өөрийнх нь тэргүүлдэг нам парламентын 129 суудлаас 63 суудалтайг тэр дурдсан байна.

Гэхдээбайдал хэрхэн өрнөж, Британийн эрх баригчидтай Шотландын хийх, ЕХ-той Баританийн засгийн газрын, ЕХ-той Шотландын хийх хэлэлцээ юунд хүргэхийг одоогоор ажиглах хэрэгтэй гэж Стержен хэлжээ.

Тэр ойрын үед ЕХ-той шууд хэлэлцээр хийх бодолтой байна.

Эдинбургийн парламентЕХ-ноос Британийн гарах тухай шийдвэрт саад хийх хангалттай бүрэн эрхгүй гэж шотландын консервативчуудын удирдагч Рут Дэвидсон хэлжээ.

Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнээс гарах асуудлаар 2014 онд Шотландад нийт ард түмний санал хураалт явуулсан юм. Тэгэхэд шотландчуудын 55 хувь нь тус бүс нутгийг Их Британийн бүрэлдэхүүнд үлдээхийн төлөө санал өгсөн билээ.Ингэхдээ сүүлчийн санал асуулгаас үзвэл,дахин санал хураалт явуулбал, Шотландын хүн амын талаас илүү нь тусгаар тогтнохын төлөө санал өгөхөөр байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ