Хурандаа Д.Цогтбаатарыг гадаадын иргэний хэрэгт шалгаж байна

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ талаар ТЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Хурандаа Д.Цогтбаатарыг улсын нууцтай холбоотой хэргээр шалгаж байгаад тэр хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Өөрөө албан тушаалаасаа түдгэлзэж байгаад шалгуулъя гэж хүсэлт гаргаад шалгуулаад дууссан. Гэтэл дахиад нэг хэргээр шалгах юм гэнэ. Манайд албан ёсоор мэдэгдсэн зүйл одоогоор алга” гэж байсан юм. Тэгвэл түүнийг энэ удаад сураггүй алга болсон гадаадын иргэнийг эрэн сурвалжлах хэрэгт холбогдуулан шалгаж байгааг ЦЕГ-аас албан ёсоор мэдээллээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ