Р.Бурмаа: Их бүтээн байгуулалтыг яг эндээс, ДархАНаас эхлүүлнэ

УИХ-ын сонгуулийн 45-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч

Раднаагийн БУРМАА: Их бүтээн байгуулалтыг яг эндээс, Дарханаас эхлүүлнэ

-Хүнс, хөдөө аж ахуйн анхны эмэгтэй сайд Дархан-Уул аймагт нэр дэвшиж байна.Таны хувьд Дархан хотын онцлог нь чухам юу гэж харж байгаа вэ?

-Манай улсад хөгжлийн ногоонтэнхлэг гэж байна. Тэр нь юу вэ гэхээр баруун хязгаараас буюу Баян-Өлгийн чөлөөт бүсээс зүүн хязгаарын Дорнод аймгийн Халх гол хүртэл Ногоон коридор байна. Энэхү хөндлөн ногоон коридор дээр босоогоор орж ирж байгаа төмөр замаа дагасан үйлдвэржилтийн хөгжлийн шугам байна.Энэ хоёрын огтлолцол дээрДархан-уул аймаг байна. Хөдөө аж ахуй болон үйлдвэржилтийн хамгийн үр ашигтай, сайн байршил дээр Дархан-Уул аймаг оршиж байна.Бизнест хамгийн чухал зүйл нь юу билээ? Байршил, байршил, бас дахин байршил… Тэгэхээр хөдөө аж ахуй болон үйлдвэржилтийн Их бүтээн байгуулалтын хамгийн ашигтай байршил дээр байхаас гадна энд хөдөлмөрч иргэд байна, эрдэм шинжилгээний хүрээлэн нь байна, зам болон дэд бүтэц нь байна, ажиллах залуу боловсон хүчин гээд бүгд нэг дор таатайгаар бүрдсэн байна.Мөн миний хувьд өнгөрсөн жил хагасын хугацаанд ХХАА-н сайдаар ажиллах үедээ зах зээлийн горимоор явж болох бодлого, гадны улсуудтай хамтран ажиллах эхний суурийг нь бэлдчихсэн.Одоо бүгдээрээбүтээн байгуулая, хамтдаа ажиллая, бүтээе. Бидэнд том боломж бий.Тийм ч урчраас миний хувьд Дархан -уул аймагт нэр дэвшиж байгаадаа тун баяртай байгаа.

-Та Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хувьд өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг амжуулсан.заримаас нь дурдахгүй юу?

-Манай улс нөхөгддөг, өсч үрждэг хөдөө аж ахуйн салбараа орхигдуулсан .Би Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албанд томилогдсоноос хойш энэ салбарын эрх зүйн орчинг цогцоор нь шинэчилсэн. Эхнээсээ тодорхой үр дүнгүзүүлж байна. Тухайлбал, тариаланчид маань өмнө нь тариалангийн газраа 5-10 жилээрэзэмшдэг байсан бол саяхан баталсан Тариалангийн тухай хуулиартөмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа тариалдаг, мөн фермерийн, эрчимжсэн аж ахуй эрхэлж буй бүх л хүн газраа 40–өөс дээш жил эзэмших эрхтэй болж байгаа. Ингэснээр өөрийнхөө эзэмшсэн газрыг үр хүүхэддээ дамжуулан эзэмших, эзний ёсоор хайрлаж хамгаалж, өөриймсөг байх боломжтой юм.Мөн том, жижиг гэлтгүй газар тариалан эрхлэгчид төдийгүй хүнсний ногооны тариалан эрхлэгчдэдхүртэлтүлш, шатахууныг гаалийн онцгой албан татвараас 30% чөлөөлсөн дүнгээр өгч байгаа.

“Органик хүнсний тухай хууль”, “Газар тариалангийн тухай”, “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай хууль” гээд олон хуулийг батлуулж, энэ салбарын эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан. Бидний хувьдэнэхүү салбараа зах зээлийнх нь горимд оруулж, төрийн дэмжлэгтэйгээр хэрхэн яаж хөгжүүлэх вэ, төр хувийн хэвшил хэрхэн хоршиж ажиллах вэ гэдэг бодлогыгтодорхой болгосон. Хэрэгжүүлэх тал дээр бид хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Мөн газар тариалан, эрчимжсэн аж ахуйэрхлэхэд нь зориулсан гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн олон заалтуудыг энэ жил баталсан. Харин бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчдаа тогтмолорлоготой болгох, малыг нь эрүүл байлгах тал дээр хэд хэдэн ажлыг хийж байгаа. Бидмахны экспортоо хэдийн эхлүүлсэн. Энэ эхлүүлсэн ажлаа улам бүр төгөлдөржүүлэх, Монгол улсын хэмжээнд 12 махны том үйлдвэртэй болох, цаашлаад махны эскпортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлтэйгээр ажиллаж байна.Дашрамд хэлэхэд дээрх 12 үйлдвэрийн нэг нь Дарханд байгуулагдахаар байгаа.

Нэр дэвшиж буй тойргийн хувьд хүнс, хөдөө аж ахуй болон үйлдвэржилтийн чиглэлээр хэдийн эхлүүлсэн болон, удахгүй хэрэгжихээр бэлэн болсон бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрүүдийг хөрсөн дээр нь буулгаж энэ бүс нутагт бүтээн байгуулалт өрнүүлэх хамгийн тохиромжтой бүс нутаг юм.Мөн Дархан-Сэлэнгэ-Эрдэнэтийнбүсэдхар төмөрлөгийн цогцолбор байгуулах болон Дархан, Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцуудыг өргөтгөнө гэсэн тодорхой ажлуудыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө багтаасан байгаа.Их бүтээн байгуулалтыг яг эндээс, Дарханаас эхлүүлнэ.

-Орхон сумын иргэдийн хувьд салбарын сайд өөрийнх нь нутагт нэр дэвшиж байгаад тун сэтгэл өндөр байгаа.Олон жилийн турш хүлээлттэй байсан асуудлууд нь удахгүй шийдвэрлэгдэнэ гэсэн хүлээлт тэдэнд байгаагаа илэрхийлж байсан?

- Орхон сум бол монгол улсын хүнсний ногооны хэрэгцээний дийлэнх хувь, тэр дундаа луувангийн хэрэгцээний 30 %-г дангаар хангадаг хэзээнээс “жимс, ногоо” гэдэг нэрээрээ монголчууддаа танил болсон сум. Тус сумын иргэдтэй уулзаад явж байх үед тэд өөрсдийн амьжиргааны гол эх үүсвэр болох ногоо тариалалтын хэмжээ, чанарыг улам бүр сайжруулах, цаашлаад Улаанбаатар хот болон төвийн суурин газруудад өөрсдийн бүтээгдэхүүнээ тогтмол борлуулдаг сувагтай байх, мөн удаан хугацаанд хүнсний ногоо, жимсээ хадгалах, жилийн дөрвөн улирлын туршид худалдаа хийдэг байх боломжуудын талаар саналаа хэлж байлаа. Орхон сумын иргэд тун ажилсаг, нямбай, хөдөлмөрч хүмүүсболохоор тэдэнд хандсан төрийн бодлого, багахан дэмжлэг л байгаад орон нутгийн удирдлагынтүвшинд хамтын ажиллагаа сайтай байвал Орхончууд өөрсдийн органик хүнсээрээ“Орхон бренд” -ийг бий болгож,жишиг сум болох бүрэн боломжтой харагдаж байна.

-Хонгор сумын хувьд газар тариалангийн үйлдвэрлэл түлхүү хөгжсөн сум.Тус сумын иргэдийн хувьд таны санаачлан батлуулсан Тариалангийн хуулийн шинэчлэл тун ихээр таалагдаж, амьдралд нь бодит үр дүнгээ өгсөөр байгаад ам сайтай байсан.Энэ хэрээрээ таныг цаашдаа тус нутагт, газар тариалангийн салбарт илүү олон бодит ажлуудыг хийж чадах хүн гэж харж, итгэж байгаагаа хэлж байсан?

-Дархан уул аймгийн нийт газар нутгийн 60 орчим хувь Хонгор суманд багтдаг гэхээр газар нутгаараа , оршин суугчидын тоо ч ямар их болох нь харагдаж байгаа байх. Үржил шимтэй газар нутгийнхаа хөрсөн дэх тариалалтаараа зөвхөн төв бүс гэлтгүй, улсын хэрэгцээний багагүй хувийг бүрдүүлдэг тэдгээр хөдөлмөрч иргэд, байгууллагуудын санаж сэдсэн ажлууд улам цааш өргөжихөд орон нутгийн болон, төр засгийн зүгээс дэмжлэг, бодлогын зохицуулалт, үр дүнтэй хамтын ажиллагаа тун их хэрэгцээтэй байгаа. Мөн нутгийн иргэд олон арван жил сумандаа амьдарч, ажиллажбайгаа хэрнээ тариалангийн газраа одоог хүртэл эзэмшиж чадаагүй байтал хот газраас томоохон компаниуд ирж хэдэн арван га-аар нь олон жилээр эзэмшсэн асуудалд иргэд их бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Мэдээж энэ асуудлыг шийдвэрлэх гарц бий.Хонгор сум- Салхит чиглэлд автозамын асуудал олон жил яригдсаар байгаа ч одоог хүртэл бодитой ажил хийгдээгүй тухай иргэд бас хэлж, энэ асуудлыг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байгаа.Энэ нь манай Ардчилсан намын Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчидийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа.

Мөн Хонгор суманд Махны үйлдвэр байгуулах,Малын удмын сангийн үндэсний цогцолбор ашиглалтанд орно гээд бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдсөн бөгөөд эдгээрийг дагаад мэдээж ажлын байр нэмэгдэж, сумын иргэдийн амьжиргааны түвшин нэмэгдэх таатай нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.

-Таны нэр дэвшиж байгаа 45-р тойрогт Дархан хотын Деревень буюу гэр хорооллын айл өрхүүд багтсан байгаа. Таны тэндэхийн иргэд, сонгогчидтой уулзалт хийгээд явж байхадямар саналыг илүүтэй хэлж байсан бэ?

-Дарханы Деревений иргэд өөрсдийн амьдрах орчноо сайжруулах, өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломж дэмжлэгийн тухай болон, залуусыг тогтвортой ажлын байраар хангах тухай гээд тодорхой асуудлуудыг хөндөж байсан.Миний хувьд Нийслэл хотноо амжилттай хэрэгжиж байгаа “Гудамж”, “Сайн хашаа” , “Гэр хороололын дахин барилгажилт” зэрэг төсөл хөтөлбөрийг Деревеньд авчирж хэрэгжүүлэх бүрэн боломж байгаа гэдгийг уулзалт бүр дээрээ хэлж байгаа. Манай намын мөрийн хөтөлбөрт ч нийслэлд амжилттай хэрэгжиж байгаа сайн жишээнүүдийг Эрдэнэт, Дархан болон аймгийн төвүүдэд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж тодорхой оруулж өгсөн байгаа.Замын асуудал, гудамжны гэрэлтүүлэг, худаг болон цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ тааруу байгааг ч тэд онцлон сануулж байсан. Миний хувьдхамгийн түрүүнд “Сайн хашаа” хөтөлбөрийг Деревеньд эхлүүлнэ. Миний энэ санаачилгыг ч Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон түүний багийнхан дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Хувийн байшиндаа цэвэр ус болонболовсон 00-н асуудлаа бүрэн шийдвэрлээд, тэгшхэн бөгөөд тоосгүй замаар алхаж, цэвэр тохилог орчинд амьдрах үе Дарханы Деревнийнхэнд тун ойрхон байна гэж хэлмээр байна.

-Дарханы малчин баг бас өөрийн гэсэн онцлогтой сонгогчид байгаа.

-Мэдээж тэгэлгүй яахав.Тойргийн баг бүрт өөр өөрийн гэсэн онцлог бүхий шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна.Малчин багийн иргэдийн зүгээс нийтийн тээврийн асуудал, тухайн багийн дэд бүтцийг сайжруулах , тохьтой тухтай орчинд амьдрах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж байсан. Түүнчлэн тус багийн хувьд Дархан хотын цэвэр усны байгууламжийн ойролцоо байрладаг тул хоггүй, цэвэрорчин бүрдүүлэх шарадлага нэн тэргүүнд байдаг. Тиймээс хоггүй, цэвэр орчныг бүрдүүлэх нь хамгээс чухал. Тус багийн иргэдийн хувьд Хогийнн зөв менежмент хэрэгжүүлэх, хаягдал хогийг ашигтай нөхцөлөөршийдвэрлэдэг болох шаардлага байгаагиргэд онцлож байна. Иргэдээс ирж байгаа саналуудын дагуу авч хэрэгжүүлэх ажлуудыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчидийн хуралд нэр дэвшигчдийн хамт урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлнэ.

-Шарын гол сумын иргэдийн хувьд тодорхой хэдэн саналыг нэр дэвшигчид илгээж байсан. Уурхайгаа түшиглэсэн газар хэдий ч иргэдийн дунд сум, нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах чиглэлд шинэлэг санаачлага, бодит дэмжлэг нэн шаардлагатай байгаань мэдрэгдэж байсан?

-Шарын гол сумыниргэдийн гол ажлын байр нь уул уурхайн салбарт хамаардаг ч бусад иргэд,яланагуя эмэгтэйчүүдэд ажлын байр олдоггүй, газар тариалангийн болон фермерийн үйл ажиллагаа эрхлэх гэхэд газар нутгийн маргаантай асуудал байдаг төдийгүй сүүлийн олон удаагийн сонгуулиар амлалт болоод ирдэг ч ажил болдоггүй нэг асуудал болох Шарын гол сумаас Дархан хотыг холбосон хатуу хучилттай замыг богино хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж байлаа. Энэ удаад манай намын хөтөлбөрт ахиулан хийх ажлуудын нэг болох хот дотрох болон, аймгийн төв, сумдыг холбосон автозамын ажлууд үргэлжлэн хийгдэхээр тусгагдсан байгаа учир Шарын голын иргэдийн олон жилийн хүлээлт биелэх бүрэн боломжтой.Үүнээс гадна Шарын голд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа хийх, хүүхэд харах үйлчилгээнд олон эмэгтэйчүүдийг хамруулах шаардлагатай байгаа. Мөн япон улсаддадлагажигчажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед тус сумын залуучууд хамрагдаж, өндөр хөгжилтэй оронд очиж, нарийн мэргэжлээр дадлагажин ажиллахын сацуу япон хэл, соёлоос суралцаж, тодорхой мөнгөн хуримтлал үүсгээд ирэх боломжтойг танилцуулахад уулзалтанд ирсэн иргэд, сонгогчид таатай хүлээж авч байлаа.

-Дархан хотын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Дархан бол хамгийн зөв байршил дээрээ байгаа хот.Дарханчууд нийслэл хотын нэгэн адил хөгжих болно.2012 оны сонгуулиар Улаабаатар хотод Ардчилсан нам багаараа ялсанаар нийслэлд хөгжлийн шинэ хуудсыг нээсэн гэж би боддог.Тэгвэл дарханчууд ч өөрсдөө сонголтоо зөв хийж, төрөлх хотоо улам илүү хөгжүүлэх боломж дүүрэн байна.Мөн өрх айлууд хоршоо баг болж хоршин ажиллаж ногоо жимсээ хашаандаа тариалж түүнийгээ борлуулдаг сүлжээтэй болж орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж байна.Ийм санаачилгатай иргэдээ төр дэмжин ажиллаж зээл тусламж үзүүлж байна.Ургуулж үржүүлэх, бүтээн байгуулах бүсийн хөгжлийн төв болох том боломжууд Дарханчуудад байгаа.ОХУ-ыг чиглэсэн урсгалыг дагаад аялал жуулчлалыг хөгжүүлж болох талаар иргэдийн санаачилгыг дэмжинэ.Органик хүнс нарийн ногоо жимсээр өөрсдийгөө 100 хувь хангадаг амин дэмтэй эрүүл хүнс хэрэглэдэг орчин цагийн Эко загвар хот болно. Найрамдлын Дархан хот маань “Их бүтээн байгуулалтын Дархан” хот болох цаг боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ