Ундны халуун усны санаандгүй давуу тал

Ус амьдралд хэрэгтэйг бид бүгдээрээ мэддэг. Эмч нар өдөрт найман стакан аяга ус уухыг зөвлөдгийг та лавтай сонссон байх. Гэвч бүлээн болон халуун ус нь ердийн хүйтэн ус уухдаа таны авч чаддаггүй хэд хэдэн давуу талтайг олон хүн мэддэггүй.Тийнхүү ундны халуун усны зарим давуу талыг танилцуулж байна.
Жин хасах
Халуун ус нь бодисын солицоог дэмжихэд маш сайн тохирдог.Хэрвээ хэдэн килограмм хаяхыг хүсч байгаа бол, энэ нь турах хамгийн сайн арга юм. Өглөө лимонтай халуун ус уувал, ийм ус таны биеийн өөхний эдийг (биеийн өөх) задлахад туслана.
Хамар-залигуур битүүрэх үед тусладаг
Ундны халуун ус нь шуухитнаа, ханиад болон хоолойн өвдөлтийг намжаах байгалийн маш сайн хэрэгсэл юм.Халуун ус цэрийг задлаж, түүнчилэн түүнийг амьсгалын замаас гаргахад тусладаг.Ийм ус нь хоолойн өвдөлтийг намжаахад туслаж болох юм.Түүнчилэн хамар битүүрэх үед тустай.
Сарын тэмдгийн үеийн базалт

Халуун ус уух нь сарын тэмдгийн үеийн базалтыг намжаахад бас туслаж болно.Ус нь гэдэсний булчинд тайвшируулах үйлчлэл үзүүлж, эцсийн дүнд базалт, агшилтыг намжаахад туслаж болно.
Хор тайлах
Халуун ус уухад биеийн температур нэмэгдэж эхлэдэг бөгөөд улмаар хөлс гардаг.Хөлсний хамт хортой бодисууд таны биеэс гадагшилна.Шинээр шахсан лимоны шүүсийг өөртөө тохируулан нэмж болно.
Эрт хөгширөхөөс сэргийлдэг
Үүнээс гадна, халуун ус уух нь арьсны эсийг сэргээхэд туслаж, улмаар түүний уян хатан байдлыг нэмэгдүүлж, чөлөөт радикалуудын хортой нөлөөнөөс хамгаалдаг юм. Тийнхүү таны гэмтсэн арьс илүү толигор болно.
Батга гарахаас сэргийлдэг
Халуун ус нь биеийг гүн цэвэрлэж, арьсны халдварт өвчинтэй холбоотой гол шалтгаануудыг арилгадаг юм.
Үсийг эрүүл болгодог
Ундны халуун ус нь үсийг намирсан зөөлөн болгож, гялалзуулахад бас сайн.Энэ ус нь таны үсний угийн мэдрэлийн төгсгөлүүдийг энергиэр цэнэглэж, тэдгээрийг идэвхижүүлж өгдөг.
Хагтахаас сэргийлдэг
Халуун ус ньтаны толгойны хуйхыг чийгшүүлж, хуурайших болон хагтахаас сэргийлэхэд туслана.
Хоол боловсруулах эрхтэн
Халуун ус нь хоол боловсруулахад онцгой ашигтай.Хоол идэх үедээ болон хоол идсэний дараа хүйтэн ус уух нь таны гэдэсний дотор хананд зузаан тундасжилт үүсгэж, улмаар гэдэсний хор хавдартай болоход хүргэж мэднэ. Тийнхүү, хэрвээ та хүйтэн усыг халуун усаар сольвол,энэ асуудлаас зайлсхийж чадна. Үүнээс гадна,халуун ус нь хоол боловсруулахад ашигтай.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ