Франц, Герман хоёр супер-улс байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ



Герман, Франц хоёр Европын холбоонд шинэтгэл хийх төсөл боловсруулжээ. Телевизийн “TVP Info” сувгаар даваа гарагт ингэж мэдээлсэн байна. Телевизийн суваг хоёр орны гадаад хэргийн яамны гарын үсэг зурсан баримт бичгийн хувийг олж авчээ.

Энэ нь угтаа ЕХ-ны бусад оронд Франц, Германы тавьсан тулган шаардалт юм гэдгийг телевизийн TVP Info суваг онцлон тэмдэглэсэн байна. Германы ГХЯ-ны тэргүүн Франк-Вальтер ШтайнмайерВышеградын бүлгийн орнуудад энэ баримт бичгийг танилцуулах ёстой гэнэ.

“Манай улсуудиргэдийнхээ хооронд бас илүү нягт холбоо байгуулахад хүргэх нийтлэг хувь заяа, нийтлэг үнэт зүйлстэй юм. Тиймээсбид Европт улс төрийн холбоо байгуулахыг эрмэлзэж,европчуудыг энэ төсөлд оролцохыг урина” гэж баримт бичгийн оршилд дурджээ.

Төсөлд зааснаар, оролцогч орнууд ньхэрэг дээрээ өөрийн арми, өөрийн тусгай алба, Эрүүгийн тусгай хууль болон үндэсний валютгүй байх ажээ. Нэгдсэн тусгай алба, түүнчилэн татварын болон визийн тогтолцоо бий болгохоор бас төлөвлөж байна.Түүгээр ч барахгүй,төсөлднийтлэг гадаад бодлого явуулж, түүнчилэн Европ тивд НАТО-гийн үүргийг хязгаарлахаар заажээ.

“Гишүүн улсууд өөрийн хил болон өөрийн нутагт дүрвэгсдийг хүлээн авах, суурьшуулах дэг журамд тавих хяналтаа хэрэг дээрээ алдаж байна” гэж “Польшийн радио” мэдээлжээ.

“Хэрвээ санал болгож буй баримт бичиг батлагдвал,ЕХ-ны оронд европын нэгдсэн супер-улс байгуулж, энэ нь европын хамгийн хүчтэй тоглогчдоос шалтгаалах юм” гэж телевизийн TVP Info суваг дүгнэсэн байна.

“Brexit”-ээс болоодцухалдах хэрэггүйгШтайнмайер түрүүнд нь ЕХ-ны орнуудад уриалсан юм.

Вышеградын бүлэг ньЕХ-ны бүтэцэд хамтран нэгдэхийн тулд өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр байгруулсан Польш, Чех, Словак, Унгарын улс төрийн нэгдэл юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ