Олон улсын хийлчдийн уралдаанд амжилт гаргасан хүүг Засгийн газраас шагнахаар болжээ


Өнгөрөгч тавдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо болсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд манай улсаас Хөгжим Бүжгийн Коллежийн сурагчид амжилттай оролцоод иржээ. Тус тэмцээнд Хөгжим бүжгийн коллежийн 4-р ангийн сурагч Батбямбын Жамбалбаярнямд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Хөгжим бүжгийн коллежийн Хийлийн багш Ж.Энхтуяа "Энэ Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 52 дахь уралдаанд манай ХБК-ийн 3 багш, 5 сурагч амжилттай оролцоод ирсэн. Ерөнхийдөө энэ тэмцээн нь их хүнд тэмцээн юм. Тэмцээний журмын дагуу 10 нас хүртэлх, 12 нас хүртэлх, 14 нас хүртэлх, 16 нас хүртэлх гэсэн 4 төрлийн ангилалд хүүхдүүд маань өрсөлдсөн. Энэ жилийн хувьд манай сургуулийн 4-р ангийн сурагч Б.Жамбалбаярням маань нэгдүгээр ангилал буюу 10 нас хүртэлх насны ангилалд оролцож, гуравдугаар байрын шагналыг хүртсэн амжилт гаргасан” гэжээ. Б.Жамбалбаярням нь 8 настай бөгөөд Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийннэгдүгээр ангид суралцдаг. Тэрээр хийл хөгжмөөр гурван жилийн хугацаанд хичээллэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ