Ч.Сайханбилэг: “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын талд шилжлээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгцаг үеийн асуудлаар Төрийн ордонд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Ерөнхий сайдын хувиар би сүүлийн байнга сайн мэдээ ярьж байгаа. Бид энэ сайн мэдээгээ улстөрийн сонгуулиаС хол байлгахыг зорьж байна.Сонгуулиас үл хамаарч засгийн газар ажлаа үргэлжлүүлэн явуулж байгаа. Үүний нэг тод жишээ болгож өнөөдөрерөнхий сайдын зүгээс“Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын үйлдвэр болж байгааг албан ёсоор зарлаж байгаа явдал юм.

Манай улс “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийгэзэмшдэг. Үлдсэн 49 хувийг нь ОХУ-ын тал эзэмшдэг. Тэгвэл энэ 49 хувийг Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй ААН-үүд эзэмшихээр болж байна. Бид “Эрдэнэт” үйлдвэрээс 51 хувийн ногдол ашиг авдаг байсан. Үүнээс хойш Монгол Улс 100 хувийн ногдол ашгаа аваад явна. Ерөнхий сайдын хувьд би буруу зөв мэдээлэл гаргахаас болгоомжилж, дараах үндсэн чиглэлүүдээр албан ёсны тайлбар хийж, байр сууриа илэрхийлж байна.

Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн барилга байгууламжууд Монголын талд 100 хувь шилжинэ. Үүнийг дагаадМонгол Оросын хамтарсан "Монросцветмет" компани 100 хувь Монгол Улсын аж ахуйн нэгж болж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр одоо хэвийн ажиллаж байгаа. Цаашид ч хэвийнүйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Ямар нэгэн байдлаар дансыг нь хаасан, тамга тэмдэг нь хураагдсан асуудал үүсээгүй.

Хоёрдугаарт, ОХУ, Монгол Улсын талуур энэ сарын 30-наас буюу нөгөөдрөөс“Эрдэнэт” үйлдвэрийнасуудлаар албан ёсоор холбогдох мэдэгдлүүдээ гаргаж эхэлнэ.

Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын талд 100 хувь шилжүүлэх асуудлыг ОХУ улстөрийн дээд хэмжээний шийдвэрийн хүрээнд гаргасан.

Дөрөвдүгээрт, Манай улс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг гадны компанид шилжүүлэхгүй. Энэ бодлогыг ОХУ-ын зүгээс дэмжиж, Үндэсний ААН-үүддээ өгөх асуудлаар бид албан ёсны тохиролцоонд хүрсэн болно.

Тавдугаарт, Гуравдагч этгээдийн санхүүгийн төлбөр тооцоо энэ асуудалд оролцохгүй болно.

Зургаадугаарт, Үндэсний ААН-үүд 49 хувиа зарах тохиолдолд эхний ээлжинд засгийн газар авна.

Долоодугаарт, Засгийн газрын зүгээс энэ асуудлыг УИХ-дтанилцуулна.

Ингэж үе үеийн засгийн газрын мөрөөдөл биелж, Эрдэнэт үйлдвэр 100 хувь улсын өмч болж орж ирлээ. Сонгуулийн маргааш амьдрал үргэжилнэ. Тэр дундаа эдийн засгийн асуудал хэвийн үргэлжлээд явах учиртай” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ