Гадаадын 20 гаруй хэвлэлийнхэн сонгууль сурвалжилна

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийг сурвалжлахаар гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид иржээ. Үүнээс гадна дотоодын 51 хэвлэл мэдээллийн байгууллагын 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах болно.

Түүнчлэн ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллаж байна.

Тухайлбал, АНУ, Англи, ОХУ, Швед, Канад, ХБНГУ, БНСУ, Киргиз, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 50-иад улс орноос болон Олон улсын байгууллагаас 450-иад ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх аваад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ