Санал өгөх байрны хаягууд

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 7:00 цагаас орон даяар зэрэг эхэлсэн. Санал хураалт өнөөдөр орой 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй нийт 924629 сонгогч нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгнө. Үүнд:

  • Баянзүрх дүүрэгт - 220,130 буюу 23.8 хувь
  • Сонгино хайрхан дүүрэг - 205,276 буюу 22.2 хувь
  • Баянгол дүүрэгт -140,846 буюу 15.2 хувь
  • Чингэлтэй дүүрэгт-111.022 буюу 12.0 хувь
  • Хан-Уул дүүрэгт-105.874 буюу 11.5 хувь
  • Сүхбаатар дүүрэгт -96.265буюу 10.3 хувь
  • Налайх дүүрэгт -23,976 буюу 2.5 хувь
  • Багануур дүүрэгт-19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь
  • Бага хангай дүүрэгт -2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэлтэй байна.

Нийслэлийн иргэд Та бүхэн санал өгөх байрны хаягийг ЭНД дарж, цахим хуудаснаас хайх боломжтой. Мөн Статистик, бүргэл мэдээллийн сайтад ЭНД дарж хандан хаяг, байршлаа харах боломжтой.

Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу.

Та бүхэн иргэний үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ