Өнөөдөр, маргааш согтууруулах ундаагаар үйлчлэх, борлуулахыг хориглоно

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/499 дүгээр захирамжаар Монгол Улсын Их хурлын болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр буюу 06 дугаар сарын 29-нд, мөн Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Зохион байгуулалтын нэмэлт арга хэмжээ авах тухай” А/537 дугаар захирамжаар сонгуулийн санал хураалт дууссаны дараа техникийн тооллого явуулахтай холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг түр зогсоогоод байна.
Цагдаагийн байгууллагаас захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ