Ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарласан байна

Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин даац хэтрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэх, элс, хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос шороо ихээр босгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар иргэд санал, гомдол гаргах болжээ. Тиймээс Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 06-р сарын 22-ны өдрийн А/520 тоот захирамжийн дагуу Нийсэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх автозамд ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарласан байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ