chunichi.co.jp: Сонгуулийн ирц бага байх хандлага ажиглагдаж байна

Монгол Улсын их хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Манай сонгуулийн явцыг гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид сурвалжилж буй бөгөөд АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар улсаас болон олон улсын байгууллагаас нийт 430 гаруй төлөөлөгч ажиглаж байгаа юм.

Тэгвэл дэлхийн мэдээллийн сайтад сонгуультай холбоотой мэдээлэл аль хэдийнэ нийтлэгдээд эхэлжээ.Японы www.chunichi.co.jp сайтад гэхэд сонгуулийн ирцийг өнгөрсөн удаагийн 2012 оны сонгуулийн ирцээс бага байж магадгүй талаар бичсэн байгаа юм.

Уг мэдээг орчуулбал, “Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж буй нэг танхим бүхийМонгол Улсын их хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэлсэн. Харин санал тооллогын дүн маргааш гэхэд тодорхой болох төлөвтэй байна.Сонгуульд хамгийн том сөрөг хүчин болох Монгол Ардын нам эрх баригч Ардчилсан намаас илүү суудал авч чадах эсэх нь анхаарал татаж байгаа юм.

Тус улсад 1990 оны ардчиллаас хойш нийтдээ зургаан удаа бүх нийтийн сонгууль болсон бөгөөд сүүлийн үед сонгогчдын ирц бага багаар буурсан үзүүлэлттэй байгаа. Эдийн засгийн хямрал, авлигатай холбоотойгоортөр засагт итгэхиргэдийн итгэл буурч, улмаар энэ жилийн сонгуулийн ирц өмнөхөөсөө ч илүү бага байх хандлага ажиглагдаж байна. Өнгөрсөн удаагийн сонгууль 67.3 хувийн ирцтэй байсан юм. Эрх баригч хүчин болон сөрөг хүчний хоорондын өрсөлдөөн ширүүн өрнөж байна”хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ