Гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг олжээ


Өнгөрсөн сарын сүүлээр Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн 7-25 насныгурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөж, нэг хүнийг хүнд шархдуулсан хэрэг гарсан. Тодруулбал, тус аймгийн нэгдүгээр багийн иргэн Б-гийн гэртүл мэдэх этгээд унтаж байхад нь дайран орж 7-58 насны дөрвөн хүнийг хүйтэн зэвсэг ашиглан онц хэрцгийгээр тамлаж гурвыг нь хөнөөсөн юм.
Хохирогчдоос 58 настай эмэгтэй О нь амьд үлдэж одоо эмчлэгдэж байгаа. Хэргийг шалгах явц ямар байгаа талаар Дархан-Уул аймгийн цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Намсрайжаваас тодрууллаа.
Тэрбээр “Хэргийг шалгаж байна. Хэрэг мөрдөлтсайн явж байна. Хэрэг хийсэн этгээд бараг тодорхой болсон. Гэхдээ хэрэг үйлдсэнзэвсэгүүдийг шинжилгээнд явуулсан. Тэгэхээр бүр тодорхой болно. Энэ хэрэгт нэлээд олон хүнийг холбон шалгаж байгаа. Харин амьд үлдсэн хүний хувьд биеийн байдал нь сайжирч байгаа ч шокийн байдлаасаа гарч чадахгүй байна” гэв.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ