108 жилийн өмнө Түнгүүсийн солир дэлхийд унажээ

1908 оны зургаадугаар сарын 30. 108 жилийн өмнө Түнгүүсийн солир дэлхийд унажээ
Түнгүүсийн солирын нууц одоо болтол тайлагдаагүй байгаа юм.
1908 оны зургаадугаар сарын 30-ндорон нутгийн цагаар өглөөний 7 цагт Сибирийн төв хэсгийн өргөн уудам нутаг дээгүүр Доод Түнгүүс гол болон Лена мөрний хоорондасар том галт бөмбөлөг унажээ. Ингэж унах үеддуу чимээ, гэрэл гарч,дэлбэрэлт болсон бөгөөдхүчин чадал нь 40-50 мегатонн байсан ньхамгийн хүчтэй (дэлбэлсэн) устөрөгчийн бөмбөгний энергитэй тэнцүү байжээ.Дэлбэрэлтийн долгионд хааш хаашаагаа 40 километрт ой мод налж,ан амьтад үхэж, хүмүүс хэлмэгдсэн байна. Маш их гэрэл гарч, халуун хий ялгарснаас болоод ойн түймэр гарч, тэр хавийн нутгийгсүйрүүлжээ. Эрдэмтэд дэлбэрэлтийн талаар олон таамаглал дэвшүүлсэн юм.
Одоо ийм таамаглал 100 орчим байдаг байна. Дэлхийд асар том солир унажээ гэж эхний таамаглалыг дэвшүүлэгчид үздэг юм.1927 оноос эхлэн зөвлөлтийн анхны эрдэм шинжилгээний ангиуд дэлбэрэлт болсон нутгаас солирын ул мөрийг эрж хайжээ. Гэвч тэр газарт солирын ердийн царүүсээгүй байна.Дараа дараачийн судалгаанаас үзвэл,сансрын биет дэлхийн гадаргуутай мөргөлдөхөд биш, харин бүр 5-10 км-ийн өндөрт агаарт дэлбэрчээ. Дэлхий солиртой мөргөлдсөн байх гэсэн таамаглалыг одон оронч В.Фесенков дэвшүүлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ