Хилээр 27 кг мөнгөн ус нэвтрүүлэхийг завджээ

Эрүүгийн цагдаагийн газраас Гашуун-Сухайт хилийн боомтоор 27 кг мөнгөн ус хууль бусаар оруулж ирэхийг завдсан этгээдийг саатуулан, шалгаж эхэлсэн байна.

27 кг мөнгөн ус нь 2007 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд алдагдсан мөнгөн устай харьцуулахад 20 дахин их хэмжээтэй юм байна.

Мөнгөн ус нь амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол хүнсээр дамжих зэргээр хүн, мал амьтны биед нэвтрэн орж, төв мэдрэлийн болон амьсгалын тогтолцоо, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр удаан хугацаагаар хордуулдаг байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ