Номын худалдааны төвийн зүүн урд талыг тохижууллаа

Энэ үеэр “Буянт Ухаа-2” хорооллын зүүн талын төв замд буцаж эргэх эргэлт хийж, Наадамчдын уулзварт байрлаж буй Замын цагдаагийн газрын постыг будаж, замын хажуу талын далангийн шороог тэгшлэн, хур хогтой жалгийг бүрэн цэвэрлэн “Торгоны зам” цогцолборт хавтан суурилуулж, Занбазарын гудамжинд гэрэлтүүлэг хийсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцуулав.
Хурлын дараа ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж хийсэн ажлуудтай танилцсан бөгөөд Энхтайваны өргөн чөлөө Багшийн хөгжлийн ордны зүүн талд хийсэн явган хүний замын ажлын гүйцэтгэлийг шалгаж, сандал, хогийн саваас гадна голын суурин дээр цэцэг тарьж,“Үнсэлт” нэртэй баримал байршуулахаар болсон. Мөн Намьянжүгийн гудамжинд хийсэн цэгэн тохижилтын ажлыг замын зүүн талд үргэлжлүүлэн хийхээршийдвэрлэсэн юм.
Харин Их тойруу буюу Бөмбөгөрийн даланд сувгийн цэвэрлэгээ хийх шаардлагатайг гүйцэтгэгч компанид нь уламжлан, Наадамчдын замд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээр 1200 м2 талбайд эко хавтан тавиулахаар боллоо. Мөн бусад гудамж зам талбайд тохижилт хийж буйбайгууллагуудад ажлын ерөнхий чиглэл өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ