Нэг хүнд дөрвөөс олон тасалбар борлуулахгүй

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв. Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг Наадмын комиссоос баталжээ.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр энэ жил тохиож буй. Олон тэгш ой тохиож байгаа тул энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү олон буюу 1024 бөх барилдан, зургаан насны 200 морь уралдуулахаар болжээ. Үндэсний их баяр наадам АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын өмнөхөн болж байгаа тул таван улсын Ерөнхийлөгч Монгол наадмыг үзэж сонирхох юм байна.
Цэнгэлдэхийг зорьсон иргэдэд авто машины зогсоол жил бүр л асуудал болдог. Тэгвэл долоон давхар бүхий 500 машины зогсоол ашиглалтан оруулж шийдэх гэж байгаа бөгөөд “Дүнжингарав”, “Japan town” хотхоны гадна талбайг мөн зогсоол болгон ашиглахаар болжээ.
Энэ жилийн хувьд улсын баяр наадам төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх тасалбарыг ирэх сарын 06-ны өдрөөс эхлэн худалдаалах бөгөөд нэг иргэнд дээд тал нь дөрвөн ширхэг тасалбар борлуулахаар тогтсон байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ