Автомашиндаа мансуурсан этгээдийг илрүүлжээ

Өнөөдөр машиндаа мансуурсан байдалтай байсан этгээдийг цагдаагийн алба хаагч илрүүлжээ. Тодруулбал, ХУД-11 хороонд өнөөдөр цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх үедээ “Nissan Patrol” автомашиныг шалгахад, хороонд суух 17 настай И /эр./ нь мансуурсан байдалтай, цэнхэр өнгийн капсултай 7 ширхэг эм авч явсаныг ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Мөн өчигдөр оройн 22:00 цагийн орчимд 26 настай Э /эр./ гэгч автомашиндаа өвс татаж, мансуурч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр БЗД-ийн Жуковын талбайн орчим “BMW” автомашинтай сэжиг бүхий хүнийг шалгаж, дээрх үйлдлийг илрүүлсэн аж. Тус дүүргийн IV хорооны иргэн болох Э-гийн шээсэнд сорил тавихад мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ