“Хар машин”-аас уучлалт гуйгаарай
Сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан шокноосоо сэрж чадахгүй, харин Арлчилсан нам мад тавиулсандаа тайвширч чадахгүй байх шиг. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар автомат машины гайхамшгийг МАН-ынхан хоёр нүдээрээ харж итгэсэн биз.
Учир нь “хар машин”-ыг хардсан МАН-ынхан дүн өвлөөр сор залсан явдал бий. Тэр ч бүү хэл сонгуулийн 50 хувьд хяналтын тооллого явуулна гэж хуульд оруулах гэж зүтгэсэн хүмүүс. Тэд сонгуулийн дүн гаран гартал санал тоолох машин Ардчилсан намын талд ажиллана гэж итгэж байсан нь худлаа биш. Харин МАН-ын хардаад байсан хар машин ямар “үнэнч” гэдгээ тэдэнд бодитойгоор харууллаа.
Шатааж айлгаад байсан “хар машин”-аасаа уучлалт гуйгаарай, МАН-ынхан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ