Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810, АРДЫН ХУВЬСГАЛЫН
95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫНХӨТӨЛБӨР
7 дугаар сарын 7. Пүрэв

9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 8.Баасан

9. 00-18.00 Буриад сурын харвааСурын талбайд

7 дугаар сарын 9. Бямба

9. 00-19.00 Хүүхдийн сурын харвааСурын талбайд

7 дугаар сарын 10. Ням

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаанХүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа.Шагайн асарт

10.30Үндэсний сурын хана харвааны эхэн өрөгСурын талбайд

10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсанхүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

14.00-16.20 Шүдлэннасны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

14.00;18.00 Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810,Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийнконцерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

16.00Дээлтэй Монгол наадамИх эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

20.00Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол
Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

22.00“Учиртай гурван толгой” дуурь
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

7 дугаар сарын 11. Даваа

8.00-11.40Азарганы уралдаан
Хүй долоон худагт

09.30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнрүү залахёслол./тусгай хөтөлбөрөөр/

10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

11.00Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
11.10 Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810,Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа
/тусгай хөтөлбөрөөр / Төв цэнгэлдэх хүрээлэнд
11.30Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа
Шагайн асарт

12.00-16.10 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

12.30Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн давааТөв цэнгэлдэх хүрээлэнд

14.00Хүй долоон худгийннаадмын нээлтийн ажиллагаа
/тусгай хөтөлбөрөөр /Хүй долоон худагт

14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-16.30Үндэсний сурынхана харвааны адаг өрөг Сурын талбайд

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.20-19.30 Хүчит бөхийнбарилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.30-20.00Үндэсний сурынхасаа харвааны эхэн өрөгСурын талбайд

20.00-23.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо магтан дуулъя“” урлагийн тоглолт
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд
23.00Баяр наадмын ёслолын буудлага
Их эзэн Чингис хааныталбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

7 дугаар сарын 12. Мягмар

07.00-9.20Соёолон насны морьдын уралдаан
Хүй долоон худагт
08.00Шагайн харваанышигшээ харваа.
Шагайн асарт
08.00-12.00Үндэсний сурын хасаа харвааныдунд өрөг
Сурын талбайд
9.00-11.40Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд
10.00-11.00Хүүхдийн барилдааны гурвын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд
10.30-12.30Дааганы уралдаан
Хүй долоон худагт
11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд
11.50-13.30Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд
12.00-13.40Үндэсний сурын хасаа харвааныадаг өрөг
Сурын талбайд
12.30. Шагай харвааныхарваачдад шагнал гардуулах ёслол
Шагайн асарт
13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа
Сурын талбайд
14.30-15.50 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.50-16.00Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.00-17.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.20-17.50Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, уяачдад шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.50-18.50 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.50-19.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасанбөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.10-20.00 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00-20.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10-20.50 Хүчит бөхийн барилдааныесийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.50-21.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 9 давсан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00-21.30 Хүчит бөхийн барилдааны аравын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.30-21.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаандтүрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд
21.45Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810,Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
Төв цэнгэлдэх хүрээлэнд
21.50 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залахёслол. /тусгай хөтөлбөрөөр/

УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР


7 дугаар сарын 13. Лхагва. Хүй долоон худаг
7.00-9.20Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолонморьдын уралдаан
10.30-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязааланморьдын уралдаан

13.00-13.05 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар уяачдын наадмыг нээнэ.

10.00-15.00Жороо морины тойргийн уралдаан

13.05-13.20Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийндаваа

17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийндаваа

18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40Хурдан морины салбар хорооны дарга Б.Батсайхан уяачдын наадмыг хаана.

ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810,АРДЫН ХУВЬСГАЛЫН 95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР


Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
10:00-20:00 "Дэлхийн соёлын монгол өв" урлагийн тоглолт, үзэсгэлэн

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд
10:00-20:00 “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт

Хүй долоон худаг

07 дугаар сарын 11-нд
16.00-19.00Холч морьдын уралдаан

07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд
10.00-18.00“Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/

07 дугаар сарын 11-нд
14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 11-нд
14.00Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

07 дугаар сарын 12-нд
07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 12-нд
08.30-09.00Шүхрийн буултын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд
11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд
07.00-18.40“Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/


Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

07 дугаар сарын 02-нд
22:00“Best of Classics” Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн

07 дугаар сарын 10-нд
16:00“Дээлтэй монгол” наадам

07 дугаар сарын 10-нд
22:00Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь

07 дугаар сарын 11-нд
21:00“Улаанбаатарын үдэш-Эх орноо магтан дуулъя” Харанга хамтлагийн тоглолт

07 дугаар сарын 12-нд
21:00“Талын бүжиг” Монгол туургатны бүжгийннаадам- Монгол дэнс фестиваль

07 дугаар сарын 13-нд
21:00“Морин хуур” Олон улсын фестиваль

07 дугаар сарын 14-нд
21:00“Ulaanbaatar swing night”их талын жазз олон улсын фестиваль

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга

07 дугаар сарын 11-нд
18:00; 20:00“Монгол урлагийн гайхамшиг” тоглолт

07 дугаар сарын 12-нд
18:00“Wonders of Mongolian Arts” performance

Монголын хүүхдийн ордон

07 дугаар сарын 09-нд
11.00 Наадмын “Хүүхдийн гала” концерт

Цэрэндоржийн гудамжинд

07 дугаар сарын 05-нд
16:00“Их талын жазз” фестиваль

Үндэсний цэцэрлэгтхүрээлэн

07 дугаар сарын 12-нд
22: 00 Silence White” дижи урлагийн шоу

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд
10:00-18:00Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын Уран зургийн галерей

07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд
10:00-22:00“Уран дархчуудын” үзэсгэлэн

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 08-наас 16-ны өдрүүдэд
09:00-18:00 Торгоны зам үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
08:00-22:00 “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн

Дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд
08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Чойжин ламын сүм музей

Өдөр бүр
09:00-20:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

7 дугаар сарын 11-13 ны өдрүүдэд
15:00, 17:00 Музейн орчинд “Домогт нүүдэлчид”ардын урлагийн тоглолт


ТЭНГИС КИНО ТЕАТР

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Варкрафт” УСК
“The purge: election year “ 2dУСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК
“ Хөөрхөн шуламнууд”МУСК

ӨРГӨӨ КИНО ТЕАТР

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Варкрафт”УСК
“Илбийн гайхамшиг 2” УСК
“Alice in wonderland” УСК
“Тусгаар тогтнолын өдөр “УСК
“The purge: election year” УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал 3d” УСК

СОЁМБО КИНО ТЕАТР

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Хөөрхөн шуламнууд” МУСК
“Намайг хайрла” МУСК
“Сайн уу Амьдрал минь” 2 МУСК
“Ээж” МУСК
“Туршилтын хосууд” МУСК
“Өнөр бүл” МУСК

ГЭГЭЭНТЭН КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Warcraft “УСК
“Finding Dory” УСК
“The Purge 3” УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3dУСК

“ХҮННҮ” КИНО ТЕАТР
07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Finding Dory”УСК
“Warcraft “УСК
“Alice in wonderland” УСК
“Independence day” УСК
“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК
“Хөөрхөн шулам” МУСК
“Миний эхнэр тагнуулч” МУСК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ