Монголын шигшээ Макаотой 2:2-р тэнцлээ

Зүүн азийн АШТ-ий урьдчилсан шатанд эхний тоглолтоо Монголын шигшээ баг Гуамд Макаогийн шигшээн эсрэг хийлээ. Манай шигшээгээс тоглолтын эхний үед Макаогийн хаалганы торийг О.Баяржаргал хөдөлгөж тооны харьцааг нээсэн бол, эхний үеийн төгсгөлд Макаогийн шигшээ эрчимтэй довтолж үр дүнг 2:1 болгон тэргүүлж эхэлсэн. Гэхдээ хоёрдугаар үед манай баг илт давуу довтолж олон гоолын боломж үүсгэж байлаа. Улмаар тоглолтын тооны харьцааг эхний гоолын эзэн Б.Баяржаргал 2:2 болгон тэнцүүлж үндсэн цагт хоёр багийн тоглолт 2:2-н харьцаатай тэнцээгээр өндөрлөж оноо хуваалаа. Манай шигшээн хувьд хүндхэн тоглолтоос О.Баяржаргалын сайн тоглолтоор ямар ч байсан эхний оноогоо авлаа. Монгол улсын шигшээн дараачийн тоглолтоо 7-р сарын 2-нд 16:00 цагаас Тайваньтай хийх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ