С.Дэмбэрэл: Өөдлөх Налайх өрхөөсөө
Сонгууль юу юугүй хаяанд ирсэн энэ өдрүүдэд улс орны хөгжлийн гарц, бодлогыг тодорхойлогчид энд тэндгүй байна. Хамгийн гол тулгуур бол өрх нэг бүрийг ажилгүйдэл,ядуурлаас гаргахын тулд аж ахуй эрхлэгчдэд бизнесийн боломжийг нээж өгөх хүртээмжтэй санхүүжилт юу юунаас илүү чухал байгаа юм.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Чингэлтэй Налайх дүүргээс нэр дэвшиж буй С.Дэмбэрэл гишүүний тухайд “Өөдлөх Налайх өрхөөсөө” гэж үзжээ. Бүр тодруулбал Налайх дүүрэгт бусад дүүргүүдтэй харьцуулбал Хөдөлмөрийн насны 10000 хүнд ногдох ажилгүйчүүдийн тоо Налайхад 408 байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 95, амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нас баралтын тоо Налайхад 34, Баянгол дүүрэгт 9, 1000 хүн тутмын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо Налайхад 56 бол Багахангай дүүрэгт 15 байх жишээтэй. Ийм ялгаатай байдлыг үндэслэн С.Дэмбэрэл гишүүн үе шаттайгаар ажиллахаа мөрийн хөтөлбөртөө багтааж өгсөн байна.
В.Баяраа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ