Билл Гейтсийн тухай сонирхолтой 10 баримт

- Тэрээр их сургулийнхаа багш нарт “Би 30-аад насандаа саятан болно” гэж хэлж байсан ч 31 насандаа аль хэдийнэ саятан болсон байв. Учир нь 1975 онд буюу Гейтс 20 настайдаа Пол Аллены хамтаар анх Microsoft корпорациа байгуулсан юм.
- Их сургуулийн элсэлтийн шалгалтанд 1600 онооноос 1590 оноо авч байжээ.
- Билл Гейтс өөрийн өмчийн 95 хувийг хүүхдүүддээ өвлүүлэлгүй, сайн үйлсэд хандивлана гэж амласан.
- Сайн үйлсэд хандивласан мөнгөн дүн 28 сая ам.долларт хүрчээ.
- 1977 онд Нью-Мексикт жолооны үнэмлэхгүй, улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн хэргээр баривчлагдаж байсан.
- Гейтс нэг ч гадаад хэл мэддэггүй байсандаа амьдралынхаа турш маш их харамсдаг байжээ.
- Гейтс хэдийгээр Харвардыг төгсөөгүй ч 2007 онд түүнд докторын зэрэг олгосон юм.
- Билл Гейтс урлагийн бүтээлийг шимтэн уншигч, үнэлэгч байсан. Гэртээ асар том номын сантай болсон. Уран зургийн хувьд гэхэд 1998 онд Уинслоу Хомерийн “Lost on the Grand Banks” зурагт 36 сая ам.доллар төлж цуглуулгадаа нэмж авсан байна.
- Билл Гейтс хурдтай автомашинд ухаангүй дуртай.
- Газрын теннис бол Гейтсийн хамгийн дуртай хобби нь.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ