Тарган эмэгтэй онлайн-дүрс бичлэгээр мөнгө олж эхэлжээ

Илүүдэл жиндээ шаналж байдаг америкийн Пенсильвани муж улсын оршин суугч энэ эмэгтэйтарган эмэгтэйчүүдийг шүтдэг хүмүүст зориулсан төлбөртэй онлайн-дүрс бичлэгийн ачаар сардаа хоёр мянга гаруй доллар олдог болжээ. Энэ тухай “Дейли мэйл” сонинд бичсэн байна.

43 настай Бобби-Жо Уэстли220 гаруй килограмм жинтэй гэнэ. Таван хүүхдийн эх энэ эмэгтэй гурван жилийн өмнөөс өөрийнхөө дүрс бичлэгийг хийж эхэлсэн бөгөөд гэрэл зураг юмуудүрс бичлэгээ илгээхийг хүссэн янз бүрийн эрчүүдээс долоо хоног бүр 50 орчим мэдээ хүлээжавдаг болсон байна. Энэ ажил надад мөнгө төдийгүй, өөртөө итгэх итгэлийг өгч байгаагэжэмэгтэй хэлжээ.

“Дейли мэйл” сонинд бичсэнээр, Уэстли нь тойргоороо2,3 метрурт гуятай дэлхийн хоёр бүдүүн эмэгтэйн нэг ажээ. “Хагас нүцгэн биеэ дэлхий нийтэд харуулах хүслээс өөрийгөө холдуулах ёстой гэж би үзэхгүй байгаа.Бүдүүн гуя, өгзөг маань намайг нэрд гаргасан юм” гэж америк эмэгтэй ярьсан байна.

Флорида муж улсын Майами хотод аж төрдөг эгч, дүү Дана, Надия хоёр өгзгөндөөпластик мэс засал хийлгэж, белфигээ (биеийн ар хэсгийн гэрэл зургийг) тогтмол тавих болсны дараа өөрсдийн Instagram-аккаунтын тусламжтайгаар сардаа ойролцоогоор 30 мянган доллар олж эхэлжээ.Энэхүү 30 настай хоёр ихэр эмэгтэйөөрсдийн аккаунтад янз бүрийн барааны реклам байршуулах болсноор баяжсан тухай ярьсан байна.Энэ аккаунт 714 мянган хандагчтай болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ