ЭЕШ-ын мэдээллээ гар утаснаасаа авах боломжтой

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо ЭЕШ-ын журамд заасны дагуу өнөөдөр гарна. Шалгуулагчид БҮТ-ийн eec.mn сайтын шалгуулагчийн булангаар орж, бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч өөрийн дүн оноогоо харж болно.

Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид маргааш 11 цагаас БҮТ-ийн байранд ирж батламжаа авах юм байна. Харин хөдөө орон нутаг болон хотод 12 дугаар анги төгсөгчид аймаг, дүүргийн боловсролын газраар дамжуулан төгссөн сургуулиасаа батламжаа авна.

Шалгуулагчид дараах дүрмийн дагуу гар утаснаасаа мессэж илгээж мэдээлэл авах боломжтой. Дүн оноо 13 цагаас хойш гарна.

ДҮРЭМ:

1. Шалгуулагч ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас хүсэлтээ явуулах

2. Хүсэлтээ бичихдээ хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг( ж/нь: psw )-ийн араас нэг зай авч өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоо( ж/нь: 85011016 )-г оруулаад 133233 дугаарт мессэж явуулах

3. Хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг болон өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоо зэргээ зөв оруулах.

4. ЭЕШ-ын хуваарь харах бол eyesh гэсэн түлхүүр үгийг 133233 дугаарт илгээх ( үүнд ЭЕШ-д бүртгэлтэй утасны дугаар харгалзахгүй өөр утаснаас энэ мэдээллийг авч болно )

Мессэжээр мэдээлэл авах хүсэлтүүд дарааххэлбэртэй байна. (85011016-г жишээ татав. Та үүний оронд өөрийн регистрийн дугаараа оруулна уу. )

  1. Бүртгэлийн дугаар сэргээх:

    sms-text: pid85011016

  2. Нууц код сэргээх:

    sms-text: psw85011016

  3. Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамт сэргээх:

    sms-text:ppw85011016

  4. Суудлын хуваарь харах:

    sms-text: sid 85011016

  5. Дүн оноо харах:

    sms-text: dun 85011016

  6. Шалгалтын хуваарь харах:

    sms-text:eyesh( Шалгалтын хуваарийг дурын утаснаас авахыг зөвшөөрнө.)

Энэхүү үйлчилгээг үүрэн холбооны бүх операторуудын хэрэглэгчид хэрэглэх боломжтой бөгөөд үйлчилгээ нь ашгийн бус тул нэг мессэж бичих үнэ 40 төгрөг юм байна.

Хариу мессэжний тайлбар

  1. Ene medeelliig avah erhgui, esvel burtelgui bn.
    Тайлбар:
    Зөвхөн бүртгүүлсэн утасны дугаараас энэ мэдээллийг авах боломжтой.
    Хэрэв дугаараа солих бол БҮТөвд хүсэлт гаргана.
    Эсвэл амжилттай бүртгэгдээгүй байна. Та төлбөрөө лавлана уу.
  2. Registr-n useggui 8 orontoi too bn.
    Тайлбар:
    Түлхүүр үгийн араас нэг зай аваад регистрийн үссэггүй 8 оронтой тоог бүтэн илгээнэ үү.
  3. Tulhuur ug buruu bn. Delgerenguig http://sms.eec.mn hayagnaas avna u.
    Тайлбар:
    Түлхүүр үг нь зөвхөн зааварт өгөгдсөн дараах үгнүүд байна. /pid,psw,ppw,sid,dun,eyesh/

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ