Асаагуураар тоглож байгаад гал тавьсан байжээ

Сурагчдын уртын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг хараа хяналтгүй орхих байдал ихсэж байна. Үүнээс болж эд хөрөнгөөрөө хохирох, бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, улмаар амь нас нь эндэх хүртэл тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст "Дэнжийн ... тоотод гал гарч байна" гэх дуудлагын дагуу гал унтраах албаныхан ажилласан бөгөөд тус дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух 24 настай эрэгтэй Б-гийн нүүрсний амбаар шатжээ. НОБГ-ын галын шинжээчийн шалгалтаартус дүүрэгт оршин суух 6 настай эрэгтэй Б нь асаагуураар цаас шатааж тоглож байгаад амбаарыг шатаасан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ