"Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө"-ний нээлт болно

Чойжин ламын сүм музей нь Соёлын биет болон биет бус өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сурталчлан таниулах үйлсийг музейн ажилтай уялдуулан зохион байгуулах зорилгоор “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ТББ-тай хамтран “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-г байгуулжээ. Тус өргөөнд Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэ, язгуур урлагийн “Алтай хамтлаг” зэрэг чадварлаг уран бүтээлчид “Домогт нүүдэлчид” урлаг, уран сайхны үзүүлбэрийг өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр 2 удаа тоглох аж. “Домогт нүүдэлчид” тоглолтын тасалбарын үнэ 25000 төгрөг бөгөөд үүнд музей үзэх үнэ багтсан юм байна.

Дээрх өргөөний нээлт өнөөдөр 17:00-19:00 цагт Чойжин ламын сүм музейд болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ