Чингис хаан ОУНБ руу автомашинтай нэвтрэхийг хориглоно

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбогдуулан энэ сарын 13-ны 01.00 цагаас энэ сарын 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нийсэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглох шийдвэр гарчээ. Үүнтэй холбогдуулан олон улсын нислэгээр зорчих зорчигчдыг тосох буюу үдэх автомашинуудыг Буянт-Ухаа спорт цогцолборын зогсоолд байршуулан нисэх буудал руу зорчигчдыг зөвхөн тээшийнх нь хамт тусгай автобусаар хүргэх юм байна.

Мөн дээрх хугацаанд Улаанбаатарт ирж буй зорчигчдыг ч мөн нисэх буудлаас тусгай автобусаар хүлээн авч Буянт-Ухаа спорт цогцолборт хүргэж үйлчлэхээр болжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ